• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2020 онд Хятадын сансрын станцын мэдээлэлжүүлэлт өндөр төвшин хүрнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-09 10:49:57
8-нд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий инженер Жоу Жяньпин: Хятадын 2020 оны орчмоор байгуулах сансрын станц эрин үеийн хамгийн шинэ техникийн үр дүнд тулгуурлан зураг төсөл хийж байгуулах болохоор мэдээлэлжүүлэлтийн өндөр түвшинд хүрч, улам хүчирхэг болно гэжээ.

13-р таван жилийн төлөвлөгөөний төсөлд, сансрын гүнд шинжилгээ хийх, сансрын нислэгийн аппаратын тойрог замын үйлчилгээ, түүнийг арчлах системийг "шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх 2030- том төсөл"-ийн 6 том төслийн нэг болгоно гэж дэвшүүлсэн юм.

Жоу Жяньпин: Сүүлийн жилүүдэд мэдээллийн техник, шинэ эрчим хүч, автоматчилал, оюунлаг техникийн дэвшил нь Хятадын сансрын станцад төвлөрөх болно. Ялангуяа холбоо, интернет сүлжээ, дата удирдлага, хэрэглээний техник зэрэг талаар Хятадын сансрын станц нэлээд тэргүүний түвшинд хүрэх болно гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе