• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иж бүрэн бодлого хэрэгжүүлж ард олны хүүхэд төрүүлэх эргэлзээг зохицуулна

CRI       (GMT+08:00) 2016-03-09 17:08:54

Хятад улс энэ оны 1-р сарын 1-нээс "хоёр хүүхдийн бодлого"-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхлэн, нэг гэр бүл хоёр хүүхэдтэй болохыг сурталчилж эхэлсэн юм. Гэвч эдийн засгийн дарамт, асран харгалзах хүнгүй зэрэг олон нөхцөлөөс болж олон гэр бүл хүүхэдтэй болох санаа байвач төрүүлж чадахгүй эргэлзэх болжээ. Энэхүү асуудлын талаар Хятадын эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн хорооны дарга Ли Бин 8-ны өдөр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулганы хуралдуулсан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, иж бүрэн бодлого хэрэгжүүлж ард олны эргэлзээг арилгана гэжээ. Тэрээр хэлэхдээ, ирээдүйд Хятадын хүн ам 1 тэрбум 450 саяд хүрэх болно. 2050 он гэхэд бүх Хятадын хүн ам 1 тэрбум 380 саяд буцан очиж, одоогийн түвшинд байх болно гэжээ.

Урьд Хятадад хүний ганц хүүхдүүд хоёр хүүхэдтэй болж болно гэсэн бодлогыг хэрэгжүүлэх явцад бодлогод нийцсэн олон хүмүүс хоёр хүүхэдтэй болохоос татгалзаж байлаа. Түүний гол шалтгаан нь эдийн засгийн дарамт, хүүхэд асрах хүн хүчний дарамт, хүүхдийн цэцэрлэгт орох дарамт, эмэгтэйчүүдийн биеийн хөгжил зэрэг байжээ. Бодит амьдрал дахь эдгээр бэрхшээл олон эцэг эхчүүдийг хоёр хүүхэдтэй болгохоос татгалзахад хүргэжээ. Эдгээр залуу эцэг эхчүүдийн эргэлзээг арилгаж, иж бүрэн арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх нь нийгмийн олон этгээдийн анхаарал хандуулж буй асуудал болоод байна.

Энэ тухайд Ли Бинь хэлэхдээ, энэ онд хэрэгжүүлэх "хоёр дахь хүүхдийн бодлого"-ын маш чухал агуулга бол олон нийтийн үйлчилгээг нэмэгдүүлж, нярай хүүхдийг харгалзах, сургуулийн өмнөх насны боловсрол, дунд бага сургуулийн боловсрол зэрэг олон нийтийн үйлчилгээний нөөц баялгийг нэмж, олон нийтийн үйлчилгээний салбарт тулгарах шинэ эрэлт хэрэгцээг зохицуулахад оршино.

"Олон нийтийн хүүхдийн цэцэрлэгийн тоог ихээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ, засгийн газраас үйлчилгээний арга хэлбэрийг нийлүүлж, нийгмийн хүчийг дайчлан ерөнхийлсөн чанартай хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай боловсролын салбарынхан тохируулга хийж байна. Орон нутгууд ч 3-аас доош насны хүүхдийн цэцэрлэгийн байгуулалтаа эрчимжүүлж, хороололд түшиглэн цэцэрлэг ажиллуулахын зэрэгцээ, эмэгтэй ажилтан төвлөрсөн байгууллага харьяа цэцэрлэг ажиллуулахыг дэмжинэ" гэжээ.

Үүнээс гадна, Хятад улс "хоёр дахь хүүхэд төрөх" цаг эринд шилжихийг дагалдан, хүүхдийн эмч дутагдах асуудал улам бүр ил тод болно. Ялангуяа өнгөрсөн өвөл цаг агаарын нөхцөл байдлын улмаас зарим том хотын хүүхдийн эмчилгээний тасагт өвчтөнөөр дүүрч, ачаалал ихэссэн байна. Ли Бинь хэлэхээ, Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хороо одоогоор холбогдох байгууллага нэгжтэй хамтран хүүхдийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний тухай бичиг материалыг боловсруулж байгаа бөгөөд ерөнхийлсөн арга замаар дээрх асуудлыг зохицуулахыг хүсэж байна гэжээ.

"Ерөнхий үзэл баримтлал гэвэл дутуугаа нөхөж, нэг талаар хангамжийн талаар илүү хүч гарган эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөгөө талаараа эрэлт хэрэгцээг багасгах талд анхаарал хандуулж, халдварт өвчнөөс сэргийлэхийг нэмэгдүүлэх болно" гэжээ. 

Хүүхдийн анагаах ухааны салбарын эмч ажилтны орлогыг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Ли Бинь онцолжээ.

"Хоёр хүүхэд төрөх" -ийг зөвшөөрөх бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх нь ирэх хэдэн жилд Хятадын төрөлтийн хэмжээг нэмэгдүүлэх болно. Үүний улмаас хүн ам олонтой Хятад улсын байдал бүр хэцүү болох болов уу гэж зарим хүн түгшиж байгаатай холбогдуулан Ли Бинь хэлэхдээ,

"2015 онд Хятадын хүн ам 1 тэрбум 375 саяд хүрч, дээд тал нь 1 тэрбум 450 сая орчимд хүрч, 2050 он гэхэд 1 тэрбум 380 саяд хүрч, одоогийн хүн амтай тэнцүү болно гэж төсөөлж байна. Эдийн засаг, нийгэм, хүн ам, нөөц, байгаль орчны харилцаанаас үзвэл, ерөнхийдөө тогтоон барих хүрээнд оршино. "

Хятад улс чөлөөтэй төрөх бодлогыг хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад Ли Бинь, үүнд цагийн хуваарь байхгүй. Хятад улс төлөвлөгөөтэй төрөлтийн үндсэн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлж, одоогийн болон алс хэтийн, нийт хэмжээ болон бүтэц, хүн ам болон нөөцийн орчны харилцааг зөв зохицуулж, зүй зохистой төрөлтийн түвшинд байлган, хүн амыг урт хугацаанд тэнцвэртэй өсгөж, Хятад улсыг хүн ам олон улсаас боловсон хүчин хүчирхэг орон болгон хөгжүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе