• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Лю Юньшань чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцов

CRI       (GMT+08:00) 2016-03-10 10:08:34

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань нар 9-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы холбогдох төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

Ли Кэчян Гуандүн мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр, Гуандүн муж бол улс орны хөгжлийн чухал тулгуур, мөн ч өөрчлөлт нээлтийн "өмнө эгнээ"-ний муж юм. Энэ оны хүндрэлтэй нөхцөл байдалд Гуандүн мужийнхан зоригтойгоор гавшгайлан урагшлахыг хүсэж байна. Нэгд, "эдийн засгийн дунд хурдтай өсөлт, дунд өндөр түвшинд чанаржих"-ыг ахиулахын өмнө эгнээнд алхах хэрэгтэй. Бүтцийн чанартай өөрчлөлт, ялангуяа хангамж нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг үргэлжлэн урагшлуулж, засаглалыг цомхтгон эрхийг доод шатанд буулгаж, чөлөөтэй болгох ба хяналт удирдлагыг чангатгахтай уялдуулан, үйлчилгээг сайжруулж, нийгмийн шинийг бүтээх чадварыг боогдуулж байгаа харш саадыг арилгаж, олон улсын өрсөлдөөн, хамтын ажиллагаанд оролцон, өөрчлөлт нээлтэд түшиглэн эдийн засгийн тогтвортой, хурдтай өсөлтийг хадгалах хэрэгтэй. Хоёрт, шинэ эдийн засгийг эрчтэй хөгжүүлэх хэрэгтэй. Олон нийтээрээ үйлс босгох, ард олноороо шинийг бүтээх шинэ боломж бүрдүүлэх хэрэгтэй. Гуравт, өөрчлөлт хөгжлийн гараа болон зорилтыг заавал иргэдийн амьдралыг сайжруулах дээр тавих хэрэгтэй гэсэн байна.

Лю Юньшань Хайнань мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Лю Юньшань, "13-р таван жил"-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулахад оюуны боловсны бүтээн байгуулалт дутагдаж болшгүй юм. Бодисын боловсон болон оюуны боловсныг зохицонгуй хөгжүүлэх шаардлагатай. Экологийн соёлыг чухалчлан ахиулж, ногоон хөгжил, нүүрстөрөгч багатай хөгжлийн арга хэлбэр, амьдралын арга хэлбэрийг дээдэлж, эрхэм дээд экологийн соёлын нийгмийн шинэ хэв маягийг буй болгох хэрэгтэй гэсэн байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе