• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Ли Кэчян нарын зэрэг нам төрийн удирдагчид хянан хэлэлцүүлэгт тус тус оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-10 20:36:03

Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид 10-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Ши Жиньпин төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонсож тэдэнтэй санал бодлоо солилцжээ. Тэрээр юуны өмнө БХАТИХ-ын Байнгын Хорооны нэг жилийн ажлыг бүрэн нотолсон байна. Хөхнуурын ажлын талаар Ши Жиньпин хэлэхдээ, улс орны гол чадавхын бүсийн төлөвлөгөөгөө гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, экологийн хамгаалалт, ядуурлаас ангижрах ажлыг сайн хийж, үндэстний газар нутгийн хөгжлийг сайн ахиулах хэрэгтэй гэжээ.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, ТХ-ны Сахилга Бат Шалгах Хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нар Шиньжян, Шааньши, Жянсү, Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе