|
|
||
Сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар, 2-р сард Хятадын импорт экспортын нийт хэмжээ 1.43 триллион юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар буурчээ. Үүнд экспорт 821 тэрбум 800 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Худалдааны яамны сайд Гао Хүцэн 9-нд хэлэхдээ, 2-р сард гадаад худалдааны тоо хэмжээ ихээр буурсны гол нь олон улсын эдийн засгийн байдал будлиантай сул дорой болсон ба хаврын баярын хүчин зүйл нөлөөлсөн гэжээ. Тэрээр гадаад худалдааны ажлыг сулруулахгүй бөгөөд тогтвортой сайн үзүүлэлт гарна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлээс үзэхэд, 2-р сард гадаад худалдааны хэмжээ үргэлжлэн багасаж, импорт экспортын нийт хэмжээ мөн үеийнхээс 15.7 хувиар, экспорт 20.6 хувиар, ам доллараар тооцоолбол мөн үеийнхээс 25.4 хувь буурсан нь 2009 оны 5-р сараас хойших хамгийн их, түүхэнд гурав дахь удаагийн их бууралт болжээ.
Худалдааны яамны сайд Гао Хүцэн энэ оны 1-2-р сарын импорт экспортын хэмжээний бууралтын гол шалтгааны талаар хэлэхдээ, Тоо бүртгэлээс үзэхэд, дэлхийн 30 гаруй гол эдийн засгийн цогцын 1, 2-р сарын импорт экспортын хэмжээ хоёр оронтой тоогоор багасчээ. Ийм нөхцөлд, Хятад улсад мөн уламжлалт сар шинийн баяр гэх онцгой үйл явдал тохиосон гэжээ.
Гадаад худалдааны шинэ бүртгэлүүдэд, дэлхийн 30 гол эдийн засгийн цогцын экспорт бүгд адил бус хэмжээгээр нэлээд их буурсан үзүүлэлттэй байна.
Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн дэд дарга Жү Юн, Худалдааны яамнаас дотоодын 20 муж хотуудад явуулсан сүүлийн үеийн судалгаанаас авч үзвэл, энэ оны гадаад худалдааны байдйл өнгөрсөн оныхоос улам хүндрэх төлөвтэй байна гэжээ.
Энэ нь гадаад худалдааны хүндрэл богино хугацаанд арилахгүй гэдгийг харуулж байна. иймээс энэ оны Засгийн газрын ажлын тайланд гадаад худалдааг өсгөнө гэсэн зорилт дурдаагүй. Ли Кэчян ерөнхий сайд, "тогтвортой байдлыг сэргээх" нь 2016 оны экспорт импортын гол зорилт гэсэн байна. Худалдааны яамны сайд Гао Хүчэн, өнөөгийн байдалд гадаад худалдааны тодорхой зорилт тогтоохын аргагүй гэжээ. Хятад улс сүүлийн 20 жилд дөрөв дэх удаагаа ингэж импорт экспортын тоон хэмжээний биш, чанар чансааны зорилт тавилаа.
Гао Хүчэн: "Эрсдэл, тодорхойгүй хүчин зүйлийг нотлон тогтоох хэцүү. Ийм байдалд чанарын, харин бодит тооны бус зорилт тавьж байгаа нь бодит байдалд бүрмөсөн нийцэх юм. Бодит тоон зорилт тогтоох тун хэцүү. Засгийн газрын ажлын тайланд сэргээн сайжруулна гэж дурдсан явдал нь бид экспорт импортын ажлаа цаашид сулруулна гэсэн үг биш юм. Намын төв хороо, Төрийн зөвлөлийн удирдлагаар, шат бүрийн захиргаа, ялангуяа өргөн олон гадаад худалдааны компани нэгжүүдийн хүчин чармайлттайгаар экспорт импортыг сэргээн сайжруулах гэсэн энэхүү зорилтод хүрч чадна гэдэгт бид итгэлтэй байна" гэв.
ХЯ-ны Гадаад худалдааны танхимын дэд дарга Жү Юн, гадаад худалдааны байдал ноцтой ээдрээтэй байгаа боловч Хятадын гадаад худалдааны үндсэн байдал өөрчлөгдөөгүй гэдгийг бүрэн таних ёстой гэжээ.
"Хятад улс бусад орнуудтай үйлдвэрлэлийн бүтцийн талаар харилцан нөхөж болдог. Дэд бүтцийн байгуулалт боловсронгуй, үйлдвэрлэлийн цогцолбор бүрэн, ялангуяа бизнесийн орчин улмаар сайжирч байна. Манай судалгааны дүнд маш олон аж ахуйн нэгжийн гадаад худалдааны хөгжлийн бүтэц үргэлжлэн сайжирч, хөгжлийн хэлбэрээ сайжруулан, хөдөлгөх хүчээ хурдтай өөрчилж байна. Жишээлбэл өөрийн брэнд буй болгох, гадаадад борлуулах сүлжээг өргөтгөн байгуулах, ялангуяа шинэ хэлбэрээр хөгжиж байгаа юм. Ерөнхийдөө энэ жилийн байдалд бид итгэлтэй байна. "
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |