• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын боловсролын хөгжлийн ерөнхий түвшин дэлхийн дундаас дээгүүрт хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-10 17:34:09

10-нд Хятадын боловсролын яамны сайд Юань Гүйрэнь 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, бие даасан гурав дахь талын байгууллагын Хятадын боловсролын хөгжилд хийсэн үнэлгээний дүнд, Хятадын боловсролын хөгжлийн ерөнхий түвшин нэгэнт дэлхийн дундаас дээгүүр эгнээнд орсон гэжээ.

Тэрээр: 2015 он бол Хятадын "Боловсролын хөгжлийн өөрчлөлтийн дунд, урт хугацааны төлөвлөгөө"-г хэрэгжүүлсэн 5 жилийн ойн жил юм. Бид бие даасан гурав дахь талын байгууллагыг урьж, Хятадын боловсролын хөгжилд үнэлгээ хийсэн юм. Үнэлгээний эцсийн дүгнэлт бол: Хятадын боловсролын ерөнхий түвшин нэгэнт дэлхийн дундаас дээгүүр эгнээнд орсон гэжээ.
 
Энэхүү үнэлгээг хийсний гол баримт нь ийм хэдэн зангилаа тоог гаргажээ. Тухайлбал нэгд, анхан шатны сургалтаас өмнөх сурагчдын хэмжээ 75 хувьд хүрч, дэлхийн дундаас дээгүүр орлоготой орнуудын дундаж түвшинд хүрсэн. Хоёрт, бага сургуульд суралцах хэмжээ 9.9 хувьд хүрч, Хятадын 9 жилийн заавал сурах боловсролыг түгээмэлжүүлсэн хэмжээ дэлхийн өндөр орлоготой орнуудын дундаж түвшнөөс давсан. Гуравт, ахлах, дунд сургуульд суралцах сурагчид 87 хувьд хүрч, дээд боловсрол хүртэх сурагчид 40 хувьд хүрсэн нь дэлхийн дундаас дээгүүр орлоготой орнуудын дундаж түвшнөөс дээгүүр байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе