Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөр хэрхэн бий болсон бэ?

CRI       (GMT+08:00) 2016-03-10 15:34:06

Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөр бол тогтсон хугацаан дахь улс ардын эдийн засгийн гол үйл хэрэг, шинжлэх ухаан техник, боловсролын үйл хэрэг болон нийгмийн хөгжлийг удирдах төлөвлөгөө, тохируулалт юм. Түүнийг эдийн засаг нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн чанартай бичиг материал бөгөөд урт хугацааны төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө, жил тутмын төлөвлөгөө гэж хуваадаг. Манай улсын таван жилийн төлөвлөгөө бол урт хугацааны төлөвлөгөө юм. Түүнийг "БНХАУ-ын улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр" гэдэг. Тэр нь гол чухал байгуулалтын төсөл, үйлдвэрлэлийн хүчний тархалт, улс ардын эдийн засгийн чухал харьцлын харилцаа зэргийг төлөвлөн улс ардын эдийн засгийн хөгжлийн хэтийн зорилго, чиглэлийг тогтоодог юм.

1953 онд манай улс анх удаа таван жилийн төлөвлөгөө гаргасан юм. Тухайн үед "таван жилийн төлөвлөгөө" гэдэг, XI таван жилийн хөтөлбөр"-өөс эхлэн "таван жилийн төлөвлөгөөг"-өө "таван жилийн хөтөлбөр" болгон өөрчилсөн. 2015 он гэхэд Хятад улс нэгэнт 12 таван жилийн хөтөлбөрийг биелүүлээд байна.

Тэгвэл таван жилийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулдаг вэ? Ердийн байдлаар таван жилийн хөтөлбөрийг хоёр жил гаруйн хугацаа зарцуулан байж боловсруулдаг. Энэ хугацаанд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн, мөн өнгөрсөн таван жилийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдал, биелэгдсэн байдал зэрэгтэй уялдуулан нийгмийн шаардлагыг судалсны үндсэн дээр төсөл боловсруулан нийгмийн олон этгээдээс санал авч, засан сайжруулж, намын бүгд хурлаар ярилцан анхны нооргийг гарган Бүх Хятадын АТИХ-д дэвшүүлсэн санал оруулж баталдаг.

2016 он бол "XIII таван жилийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх анхны жил юм. Харин "XIII таван жилийн хөтөлбөр" бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах хөтөлбөр бөгөөд анхны зуун жилийн зорилгыг биелүүлэх хөтөлбөр юм. Иймээс маш чухал. 2013 онд Төв хорооны эдийн засгийн ажлын зөвлөгөөнд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "XIII таван жилийн хөтөлбөр"-ийг боловсруулах анхны бэлтгэл ажлыг хийх шаардлага дэвшүүлж, чухал асуудлаар судалгаа хийхийг шаардсан байна.

2014 оны 4-р сард "XIII таван жилийн хөтөлбөр"-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн юм. 2015 оны ХКН-ын XVIII сонгуулийн X бүгд хурлын гол хэлэлцэх хэргийн нэг бол даруй "XIII таван жилийн хөтөлбөр"-ийн тухай саналыг судлах явдал мөн. Энэ оны хоёр чуулганаар төлөөлөгчид гишүүд хүлээн авсан "XIII таван жилийн хөтөлбөр"-ийн төсөл бол "улс ардын аж ахуйн, нийгмийн хөгжлийн XIII таван жилийн хөтөлбөрийг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал"-ын дагуу боловсруулсан хөтөлбөр юм. XII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын IV чуулганаар төлөөлөгчид хятадын орчин үеийн байгуулалтын зангилаа таван жилтэй холбоотой энэхүү хөтөлбөрийг хянан хэлэлцэж батлах юм.

\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл