• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгаль орчныг хамгаалах хатуу бодлого экспортод нөлөөлөхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-11 14:50:11

10-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Парист нийтэлсэн тайландаа, уг байгууллага, Европ, Умард Америк зэрэг бүс нутгийн хөгжсөн орнууд, Хятад улс зэрэг шинээр хөгжиж буй орнуудын худалдааны тоо хэмжээнд судалгаа хийсний дүнд, байгаль орчныг хамгаалах хатуу бодлого орнуудын экспортын өрсөлдөөн сорилтод ихээр нөлөөлөхгүй гэж тэмдэглэжээ.
 
Тайланд: Шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудад, үйлдвэрлэл хөгжсөн Хятад улс байгаль орчныг хамгаалах бодлогын эрч хүчээ нэмэгдүүлсний зэрэгцээ, "Хятадад үйлдвэрлэв" үйл ажиллагаа дэлхийн экспортын зах зээлд үзүүлэх хувь хэмжээ буураагүй байна. Герман, Дани, Швейцар зэрэг байгаль орчны хяналт шалгалт хамгийн сайн хөгжсөн орнуудын судалгаанаас үзэхэд, байгаль орчинг хамгаалах хатуу бодлого нь бохирдол ихтэй үйлдвэрлэлийн экспортын нэмэгдэлд нөлөө болсон ч цэвэршүүлсэн аж үйлдвэрлэлийн экспортын нэмэгдлийг харин ахиулсан байна.

Уг байгууллагын ахлах эдийн засагч Кэтрин Л. Манн: Энэхүү судалгаанд харуулснаар, байгаль орчныг хамгаалах бодлого нь олон улсын худалдаанд нөлөөлөх гол хүчин зүйл биш, байгаль орчинг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэх нь тус орны гадаад худалдааны экспортод нөлөөлнө гэж улс орнуудын засгийн газар сэтгэл зовох хэрэггүй. Харин байгаль орчныг хамгаалах хатуу бодлого нь инновацийн хөгжлийг ахиулахад тустай төдийгүй гадаад худалдааны экспортыг зохих хэмжээнд дээшлүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг олж харах ёстой гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе