• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний цөөнхийн газар нутгийн боловсролын хөгжлийг ахиулахыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-11 16:24:29

Хоёр чуулганы үеэр, манай радиогийн сэтгүүлч ӨМ нутагтай, БХАТИХ-ын төлөөлөгч Дүн Юниас ярилцлага авсан юм. Тэрээр: Үндэстний цөөнхийн боловсролын хөгжилд би анхаарлаа хандуулсаар ирсэн гэжээ.

Дүн Юнь: Би үндэстний боловсролын хөгжилд анхаарал тавьсаар ирлээ. Учир нь Хятадын үндэстний цөөнхийн газар нутгийн боловсрол нь улс орны туслалцаатайгаар асар их ахиц гаргасан. Гэвч одоо хил хязгаар нутаг, тухайлбал манай малжих нутагт хүүхдүүдийн боловсрол хүртэх нөхцөл тийм ч өөдрөг бус байна. Энэ онд би үндэстний цөөнхийн хил хязгаар нутгийн заавал сургах боловсрол, ялангуяа багш нарыг бэлтгэл дамжаанд хамруулах тусгай зардал мөнгийг төрөөс дэмжихийг хүссэн санал дэвшүүлсэн гэжээ.

Тэрээр: Энэ онд төрөөс авч буй бодлого бол дэмжлэг туслалцаа шаардлагатай амьдрал ядуу иргэдийг дэмжих явдал бөгөөд энэ он нь мөн ч ядуурлыг арилгах зангилаагийн жил юм. Шуурхай ажиллах шаардлагатай энэ нөхцөл байдалд, төрөөс үндэстний цөөнхийн тусгай сан байгуулж, багш нарт бэлтгэл дамжаанд хамрагдах зардал мөнгө олгохыг хүсэж байна. Манай үндэстний цөөнхийн газар нутаг тухайн газар орныхоо зарчим нөлөөг хүлээдэг боловч, зүүн нутгийн боловсролын түвшин нэлээд хөгжсөн болохоор харилцан солилцоо хийж, үндэстний цөөнхийн багш нарыг зүүн нутгийн бэлтгэл дамжаанд хамруулах шаардлагатай байна. Энэ нь манай боловсролын чанар чансааг дээшлүүлэхэд маш ашигтай юм гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе