|
|
||
10-нд Ли Таокүй гишүүн XII сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны IV чуулганд үг хэлэхдээ, хувьцааны зах зээл, валютын ханшны захыг тогтвортой байлгах нь одоогийн Хятадын эдийн засгийн эргэлтийн үеийн заавал давах ёстой хатуу тэмцэл мөн гэжээ.
Ли Таокүй: Сүүлийн үед Хятадын хувьцааны үзүүлэлт буурах дарамт, юанийн ханш буурах дарамт зах зээлийг донсолгоотой болгож байна. Банк санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл Хятадын эдийн засгийн эргэлт, шилжилтэд шууд заналхийлж байна гэжээ.
Намын Төв хороо, Төрийн зөвлөл системийн чанартай бүс нутгийн чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэх улаан шугамыг чанд барих хэрэгтэй гэж олон удаа цохон тэмдэглэсэн юм. Банк санхүүг тогтвортой байлгах энэхүү тэмцлийг хэрхэн даван туулах вэ гэвэл банк санхүүгийн зах зээлд яагаад их донсолгоо гарсан тухай шалтгааныг судлах хэрэгтэй. Үүний үндсэн нөхцөл нь банк санхүүгийн зах зээлийн тогтолцоо боловсронгуй биш байгаад байна гэжээ.
Хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгах их цар хэмжээний сан байгуулах хэрэгтэй. Банк санхүүгийн зах зээлд асар их донсолгоо гарвал уг сан цаг тухайд нь зах зээлд оролцох хэрэгтэй. Юанийн ханшийг тогтвортой байлгах зах зээлийн урьдчилсан төсөөллийг бий болгож, гадаадын хөрөнгийн урсгалыг шинжлэх ухаанчаар оновчтой удирдах хэрэгтэй гэж тэрээр санал болгожээ.
\Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |