• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хангамжийн талаар бүтцийн өөрчлөлт хийх асуудал шаардагдаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-11 11:10:45

10-нд Ли И-нин гишүүн XII сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 4-р чуулганы 2-р бүгд хуралд үг хэлэхдээ, эдийн засаг шинэ төлөв байдалд орсны дараа хангамжийг нэмэгдүүлэх нь улс даяар анхаарч буй чухал сэдэв болоод байна. Хангамжийг чангатгах гэдэг нь бүтцийн өөрчлөлт хийхээр гол болгодог бөгөөд бүтцийн өөрчлөлт хийхэд төрийн өмчит компанийн өөрчлөлтийг түргэтгэхийг шаардаж байна гэлээ.

Тэрээр, бүтцийн тохируулалт хийхийг бүтцийн өөрчлөлт хийхтэй уялдуулах ёстой. Бүтцийн тохируулалтын гол үүрэг нь оновчтой, үр ашигтай нөөцийн хуваарилалт хийхэд оршино. Хэрэв төрийн өмчит компанийн өөрчлөлтийг түргэтгэхгүй бол төрийн өмчит хөрөнгийн нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй бөгөөд шинэ технологи, шинэ үйлдвэрлэл, шинэ нээлт, шинэ үр ашиг талаар төрийн өмчит компанийг зах зээлийн гол цогц болгож чадахгүй, тэрчлэн хангамжийг түргэтгэхэд ахиц гаргаж чадахгүй болно гэлээ.

Төрийн өмчит компанийн өөрчлөлтийг хэрхэн үр ашигтай урагшлуулах талаар Ли Ин-Ин, Төрийн өмчийн хөрөнгийн удирдах байгууллагын болон төрийн өмчит компанийн удирдлагыг хоёр шат дараалж өөрчлөлт хийх ёстой гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе