• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы 3-р бүгд хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-12 15:35:05

11-нд АИХ-ын ордонд, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы 3-р бүгд хурал болов. Нийгэм соёлын байгуулалтын асуудлаар 15 гишүүн илтгэл тавьжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗБХХ-ны дарга Юй Жэншэн хуралд оролцов.


Хань Чидэ, Вань Ган, Хэ Хөүхуа, Лү Жаньгүн, Ван Жэнвэй, Чи Шюйчүнь, Лю Шяофэн нар хурлын гүйцэтгэгч даргаар ажиллаж, хурлыг Чи Шюйчүнь даргалжээ.


ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Чибао, ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн холбогдох салбарын албаны хүмүүс хуралд оролцож, илтгэлийг хянан сонслоо.


УТЗЗБХХ-ны дэд дарга Дү Чинлинь, Пабала Гэлеланже, Линь Вэнь-И, Лүө Фүхэ, Жан Чинли, Ли Хайфэн, Чэнь Юань, Жөү Шяочуань, Ван Жярүй, Ма Бяо, Чэнь Шяогуан, Ма Пэйхуа, Ван Чиньминь нар хуралд оролцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе