|
|
||
Интенерт банк санхүү зарим талаар маш сайн ажиллаж байна. Р2Р-гийн зээлийн гогцоонд үр ашиг муутай байна. Эдгээр нь шинэ үзэгдэл юм. Энэ талын хяналт удирдлагыг эрчимжүүлэхийг бүгд хүсэж байна. Гэвч энэ салбарт ямар дүрэм хэрэгтэй байгаа, хэрхэн хянан удирдах талаар эрэлхийлж байна гэж тэр хэлллээ.
Жоу Шяочуань: Өнгөрсөн жилийн 7-р сард Төрийн зөвлөл баримт бичиг нийтэлж, интернет банк санхүүг хэрхэн эрүүл саруул хөгжүүлэх талаар тусгайлан ярьсан бөгөөд мөн хэрхэн түүнийг хянаж удирдах талаар дурдсан юм. Гэвч байдал маш түргэн хөгжиж, дахин маш олон шинэ асуудал гарч, шинээр судлах хэрэгтэй байна гэжээ.
Тэрээр: Интернет банк санхүүд ч өөрийн дотоод удирдлага хэрэгтэй. Ийм учраас интернет сүлжээний банк санхүүгийн нийгэмлэг байгуулж байгаа юм. Энэ нийгэмлэгийн байгуулах бэлтгэл ажлыг хийгээд нэлээд удаж байна. Ирэх хэдэн хоногт албан ёсоор ажиллаж эхлэх болно гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |