• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконг эдийн засгийн сорилтыг даван туулж чадна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-12 16:20:39

Хонконгийн засаг захиргааны санхүүгийн газрын дарга Жэн Жүнхуа 12-ны өдөр "Moody's" Хонконгийн хөгжлийн үнэлгээг "тогтвортой" гэдгээс "сөрөг" хэмээн үнэлэх болсонд холбогдуулан хэлэхдээ, Хонконгийн эдийн засгийн суурь сайн, банк санхүүгийн хяналтын тогтолцоо боловсронгуй, банкны систем ба санхүүгийн байдал эрүүл тогтвортой байдгаараа цаашид өрсөлдөөн сорилтыг даван туулах итгэлтэй байна гэжээ.

Тэрээр, Олон улсын валютын сангаас 1-р сард гаргасан тайланд Хонконгийн дээрх давуу талуудыг валютын ханшны тогтолцоотой уялдуулан ажиллах юм бол тулгарч буй хүндрэлүүдийг хялбархан даван туулах бөгөөд хойшдын тогтвортой өсөлт ба ажлын байраар хангахад үндэс тавих болно гэжээ.

Жэн Жүнхуа , Хонконг "Нэг улс хоёр систем" бодлогыг урагштай хэрэгжиж байна. Цаашид мөн уг зарчмыг эрс баримтлах болно гэдгээ дахин нотолжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе