• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядуу бүс нутгийн соёлыг хөгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2016-03-13 16:02:10

Бүх Хятадын хоёр чуулганд байлцсан Хятадын Соёлын яамны сайд Лүө Шуган 13-нд хэлэхдээ, соёлын хоцрогдонгуй байдлыг бууруулах нь ядуугаас ангижруулах нийт ажлын чухал агуулга мөн. 13-р таван жилийн хугацааны соёлын хоцрогдлыг тэтгэх ерөнхий арга бодлогод дөрвөн талын ажлыг голчлон чухалчилж байна. Тухайлбал нэгд: Соёлын хоцрогдлыг бууруулахад эн тэргүүнд сайтар төлөвлөгөө гаргах. Хоёрт: Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайтар хийх. Гуравт: Агуулгын бүтээн байгуулалтыг сайтар хийж, ядуу бүс нутгуудад соёлын шилдэг бүтээгдэхүүнийг хүргэх. Дөрөвт: Боловсон хүчний бүтээн байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй юм. "Эдгээр ажилтай уялдуулж ядуу бүс нутгуудыг 13-р таван жилийн төлөвлөгөөний сүүлч үе гэхэд соёлын чинээлэг нийгэмд хүргэх хэрэгтэй" гэсэн байна.

"13-р таван жил"-ийн хугацааны соёлын бүтээн байгуулалтын ерөнхий арга бодлогын тухай Лүө Шуган хэлэхдээ, "13-р таван жил"-ийн хугацаанд "нэг төсөл", "дөрвөн систем" хэрэгжүүлнэ. Үүнд "Нэг төсөл" гэдэг нь соёлын чанарлаг бүтээгдэхүүнийг санаачлан бүтээх төсөл. "Дөрөв систем" гэдэг нь нэгд: Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөн залгамжлах систем буй болгох. Хоёрт, орчин үеийн олон нийтийн соёлын үйлчилгээний системийг буй болгох. Гуравт, соёлын аж үйлдвэрлэлийн систем буй болгох. Дөрөвт, гадаадтай соёлын харилцаа солилцоо өрнүүлэх систем буй болгох эдгээр болно гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе