• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс орныхоо байдал болон бодит байдлын дагуу банк санхүүгийн өөрчлөлтийг идэвхтэй ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-14 16:40:18

Энэ оны "Хоёр чуулган"-ы хугацаанд Хятадын төв банк, Үнэт цасны хяналт удирдлагын үндэсний хороо, Банкны ажлын хяналт удирдлагын үндэсний хороо зэрэг банк санхүүгийн хяналт удирдлагын салбаруудын хариуцлагатай ажилтнууд Хятадын эдийн засгийн өөрчлөлт ялангуяа банк санхүүгийн өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, банк санхүүгийн олон өөрчлөлтийг идэвхтэй ахиулахын зэрэгцээ, Хятадын өөрийн онцлог байдал, өнөөгийн бодит байдлыг тодорхой таних явдлыг улам илүү чухалд үзэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Олон улсын эдийн засгийн байдал мөн ээдрээтэй, Хятадын "13-р 5 жил"-ийн төлөвлөгөө эхлэн хэрэгжиж буй өнөөгийн нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн өөрчлөлт ялангуяа банк санхүүгийн салбарын өөрчлөлтийг ахиулах явдал нь дотоод гадаадынхны маш их анхаарч буй асуудал болоод байна. Үүнтэй холбогдуулан, Хятадын төв банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань хэлэхдээ, энэ талаар судалгаа хийхэд нэгд, бид бодитой гарч буй асуудал, доголдол байгаа зүйлүүдээс асуудалд хандаж, нөгөө талаар олон улсын туршлагаас сургамж авах ёстой. Өнөөгийн байдлаас үзвэл, хяналт удирдлагын зохистой тогтолцооны асуудлыг судалж байгаа үе шатандаа байна гэлээ.

"Хяналт удирдлагын тогтолцоонд валют, банк санхүүгийн макро зохицуулалт, макро хянуур хяналт удирдлага, банк санхүүгийн дэд бүтэц, банк санхүүгийн тогтвортой чадамж зэрэг багтаж байгаа юм. Эдгээрийн хоорондын ажлын хуваарилалтын тогтолцооны судалгаа ямар байна вэ гэвэл дэлхий нийтийн байдлаас үзвэл, сэтгэл ханамжгүй байгаа нь нэлээд олон, асуудал доголдлыг илрүүлж байгаа нь олон гэсэн ийм байдалтай байна. Олуулаа тодорхой зорьсон зорилт байгаа эсэх талаар чухам ямар нь хамгийн сайн байгаа вэ? Энэ асуудлаар тодорхой ойлголтгүй, судалж байгаа явцдаа байна гэж би үзэж байна " гэж тэрээр тэмдэглэжээ.

Мөнгөний бодлогын талаар тогтвортой, эрүүл мөртлөө зохих уян хатан чанартай арга хэмжээ авна гэж Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэсэн. Жөү Шяочуань энэ талаар тайлбар хийлээ. Нэг зүйлийн бодлогын хэлбэртэй арга хэмжээний тухай өгүүлэлт нь өөр өөрийн орон зайтай байдаг. Шинэ тодорхойлолт нь ч эдийн засгийн шинэ байдалд үндэслэсэн, ялангуяа 2015 оны сүүлийн хагас жилээс өнөөг хүртлэх бодит байдалд үндэслэн нотолгоо хийж гаргасан зүйл болно гэж тэрээр тэмдэглэжээ.

"Мөнгөний бодлого нь хөдлөнгийн зохицуулалт байх шаардлагатай байсаар ирсэн. Эдийн засгийн байдалд нотолгоо хийж, цаг газрын бодит байдалд суурилан хөдлөнгийн зохицуулалт хийх шаардлагатай юм. Иймээс энэ нь мөн ч зохистой агуулга гэсэн үг " гэж Жөү Шяочуань тэмдэглэв.

Банк санхүүгийн өөрчлөлтийн алс хэтийн нөлөө бүхий бас нэгэн тал бол үнэт цаасны зах зээлийн байгуулалт юм. Бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийн талаар Засгийн газрын энэ оны ажлын тайланд дурдаагүй. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны хяналт удирдлагын үндэсний хорооны дарга Лю Ши-юй хэлэхдээ, бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг эрхбиш ахиулах ёстой. Гэвч Хятадын өнөөгийн бодит байдлаас үзвэл, өөрчлөлтийн орчин, иж бүрэн арга хэмжээ хараахан боловсронгуй болж чадаагүй байна гэлээ.

Үүнээс гадна Хятад улсын шинэлэг зүйлийг бүтээх орчин байнга шинэчлэгдэн, банк санхүүгийн салбар ялангуяа банкны хөрөнгө хуримтлууллын бүтээгдэхүүн зэрэг үйлчилгээний шинэ төрөл зүйл ч тасралтгүй үргэлжилж, нэг талаар эдийн засгийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлэн, нөгөө талаар банк санхүүгийн эрсдэл гарч мэдэх нуугдмал асуудал товойж цухалзаж байна гэлээ. Банкны ажлын хяналт удирдлагын үндэсний хорооны дарга Шан Фүлинь тэмдэглэхдээ, шинэлэг зүйлийг бүтээх гэгчээр хяналт удирдлагаас бултаж болохгүй гэжээ. Бид энэ талтаар 3 зүйлийг баримталсаар ирсэн гэж тэрээр илэрхийлэв.

"Энэ нь тухайлбал, Нэгд: Бодит эдийн засагт үйлчлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд ашигтай байхыг баримталж, шинэлэг зүйлийг бүтээх гэгчээр хяналт удирдлагаас бултаж болохгүй. Эсвэл хяналт удирдлагыг арбитражилах маягаар бодит эдийн засагт үйлчилж болохгүй. Хоёрт: Банк санхүүгийн эрсдэлийг бууруулахад ашигтай байх хэрэгтэй. Харин шинэлэг зүйлийг бүтээх гэгчээр эрсдэлийг хуримтлуулж болохгүй. Эрсдэлийг хөрөнгө оруулагчдад буюу зээлдүүлэгчдэд шилжүүлж болохгүй. Гуравт: Хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад ашигтай байх хэрэгтэй гэсэн эдгээр болно" гэж тэрээр тэмдэглэв. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе