• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин чөлөөлөх армийн төлөөлөгчидтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-14 09:28:38

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны үдээс хойш 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурлын Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үедээ, шинийг үүдэн бүтээхийг манай армийн бүтээн байгуулалт, хөгжлийн байдлын чухал байранд тавьж, өөрчлөлт хийж, шинийг үүдэн бүтээхээр дамжуулан, батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын шинэ дэвшлийг биелүүлэх нь манай цэргийн ирээдүйн хувь заяаны чухал зангилаа юм. Шинийг үүдэн бүтээх хөгжлийн стратегийг бүх талаар хэрэгжүүлж, байлдааны хүчний стандартыг баримтлан, онол, шинжлэх ухаан технологи, шинжлэх ухаанч удирдлага, боловсон хүчнийг татах, практик зэргээр инновацыг чангатгаж, гол зүйлээр бүх талын инновацыг дайчлан хөгжүүлж, цэрэг армийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх шинэ байдлыг буй болгох хэрэгтэй гэж онцлов.

Ши Жиньпин хэлэхдээ, "13-р таван жил"-ийн хугацаа бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт дайны  үе шат мөн бөгөөд батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын зангилаа үе юм. Цэрэг, зэвсэгт хүчний арми намын шинэ нөхцөл байдалд цэрэг армийг хүчирхэгжүүлэх зорилгоор шинэ нөхцөл байдал дахь цэргийн явдлын стратегийн чигийг хэрэгжүүлж, улс төрөөр цэргийг бүтээн байгуулж, өөрчлөлтөөр цэргээ хүчирхэгжүүлж, хуулийн дагуу цэргийг засаж, цэрэг армийн бүтээн байгуулалт болон цэргийн явдлын тэмцлийн бэлтгэлийг чангатгаж, батлан хамгаалалт, цэрэг армийн орчин үеийн бүтээн байгуулалтын гурван алхмын хоёрдугаар алхмын зорилгыг цаг тухайд нь биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шинийг үүдэн бүтээх нь хөгжлийг дайчлан дагуулах нэгдүгээр хөдөлгөх хүч, шинийг үүдэн бүтээх хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги бол Хятад улсын хөгжлийн тулгам шаардлага юм. Түүнийг эрхбиш чухал байранд тавих хэрэгтэй. Шинийг үүдэн бүтээх чадвар бол цэрэг армийн гол өрсөлдөх чадал мөн бөгөөд байлдааны хүчийг бий болгож, дээшлүүлэх хурдыг нэмэгдүүлэх зүйл юм гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе