|
|
||
Хятадын Зам харилцаа тээврийн яамны сайд Ян Чуаньтан 14-ний өдөр хэлэхдээ, Хятад улс "Сүлжээгээр авто машин захиалах" явдалд нээлттэй багтаамжтай байр суурьтай байсаар бөгөөд шинэ зүйлс хөгжихийг урамшуулан, идэвхтэй дэмжихийн зэрэгцээ хөгжлийг нь журамжуулж, улам сайн болгоно гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, "Засгийн газар удирдлагаа чангатгах нь сүлжээнд авто машин захиалах хөгжилтэй харшлах уу" гэсэн асуултад ийнхүү хариулсан юм.
Тэрээр, Хятадын Засгийн газар интернет болон зам харилцааны шинэ хөгжлийг идэвхтэй уялдуулж, ерөнхийлсөн, ухаалаг, ногоон, амар тайван зам харилцааг бүтээн байгуулах бодитой саналыг гаргаж, зам харилцаа ачаа тээврийг засах тогтолцоо, чадварыг орчин үеийн болгон хөгжүүлнэ гэжээ.
Хятад улс энэ асуудлаар Герман, Франц, Япон зэрэг хөгжингүй оронтой адил шууд хориглоогүй, хууль боловсруулж, тусгай авто машиныг хуулийн үндэслэлтэй болгож, хэрэгжүүлэх боломжтой бодлого боловсруулан, олон төрлийн үйлчилгээ ханган, ард иргэдийн олон талт шаардлагыг улам сайн хангаж байна гэж тэрээр хэлэв.
Иргэний хүсэлт бол бодлогын чиглэл мөн гэж Ян Чуаньтан хэлээд, шинэ зүйл буй болохыг бид урамшуулахын зэрэгцээ хэрэглэгчдийн аюулгүй байдал, зах зээлийн эрх тэгш өрсөлдөх чадвар зэрэг асуудлыг зөв таньж, ашигтай талыг бадруулан, ашиггүй зүйлийг үгүйсгэж, хөгжлийг нь журамжуулах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |