|
|
||
Бүх Хятадын ардын төлөөлөгч, Хятадын Электрон шинжлэх ухааны корпорацын ТУЗ-ийн дарга Шюн Чюньли 13-ны өдөр хэлэхдээ, цэргийн аж үйлдвэрийн том корпорац болох манай корпорацын хувьд 2015 онд шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэл, өөрчлөлт, хөгжил ерөнхийдөө шинэ шатанд гарсан гэжээ.
Танилцуулснаас үзвэл, тус корпорац шинжлэх ухаан техникийн инновац, цэргийн аж үйлдвэрийн шинжлэх ухааны судалгаа үйлдвэрлэлийн талаар шинэ амжилтад хүрч байна. Жишээлбэл "агаарын цагдаа 2000" болон "агаарын цагдаа 200" улсын баярын 60 жилийн ойн үеэр олон нийтэд танигдсан. "Агаарын цагдаа 500" нь 9-р сарын 3-ны цэргийн парадын үед анх гарч, секунд ч зөрөхгүйгээр Тянь-аньмэний талбайн дээгүүр нисэж өнгөрсөн. "Агаарын цагдаа 500" бол Хятад улсын шинэ үеийн дотооддоо үйлдвэрлэсэн агаарын сэргийлэлтийн нисэх онгоц юм. Тоног төхөөрөмж, удирдлагын тавцан зэргийг бүгдийг дотооддоо үйлдвэрлэжээ. Чанар чадлын хувьд сайжирсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Электрон шинжлэх ухааны 38-р хүрээлэн "агаарын цагдаа 500"-гийн гол үүргийн систем-нисэх онгоцонд тээгч сэргийлэлтийн радарын системийг судлан бүтээжээ. Түүнд дэлхийн тэргүүний дажийтал багц радарын технологийг ашиглан, одоогийн том хэлбэрийн сэргийлэлтийн радартай харьцуулбал хүнд, радарын антены диаметр ихээр буурсан сууринд мэдээллийг шийдвэрлэх чадвар, хөндлөнгөөс оролцохын эсрэг чадвар ихээр дээшилжээ. "Агаарын цагдаа 500" нь "Жижиг тавцан, ихээр урьдчилан сэргийлэх, дээд чадвар, шинэ үе " зэрэг судалгааны зорилгоо биелүүлжээ. Энэ нь Хятадын урьдчилан сэргийлэх нисэх онгоц, радар технологийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |