• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2020 он гэхэд Хятадын шинэ эрчим хүчний автобус 200 мянгад хүрнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-14 17:24:28

Хятадын Зам харилцаа тээврийн яамны Ачаа тээвэр үйлчилгээний газрын дарга Лю Шяомин 14-ний өдөр хэлэхдээ, Хятад улс олон нийтийн зам харилцааг тэргүүлэн хөгжүүлэхээр улсын стратеги болгож, 2020 он гэхэд хотын олон нийтийн зам харилцааны салбарын шинэ эрчим хүчний авто машиныг 200 мянгад хүргэнэ гэжээ.

Лю Шяомин мөн өдөр болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хот сууринд төвлөрөх, орчин үеийн болох, моторжуулах явцад зам бөглөрөх, агаарын бохирдол нэмэгдэх зэрэг асуудал тулгарч байгаа учраас олон нийтийн зам харилцааг тэргүүлэн хөгжүүлж, бүтцийг сайжруулах шаардлагатай байна гэжээ.

Хятад улсад өдөө шинэ эрчим хүчний автобус 50 мянга байна. 2020 он гэхэд 200 мянгад хүрнэ гэж Лю Шяомин хэлэв. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе