|
|
||
Хятадын хууль зүйн дээд байгууллага 13-нд авилгатай тэмцсэн ажлаа тайлагнаж, 2016 онд энэхүү ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, авилгатай тууштай тэмцэх, чанд шийдвэрлэх, авилга авч чадахгүй, авч дийлэхгүй, авах санаагүй болох үр ашигтай механизмыг буй болгоно гэв. Энэ онд Засгийн газар авилгатай тэмцэх ажлыг цаашид гүнзгийрүүлж, өөрчлөлт хөгжил болон иргэдэд нэн сайн үйлчлэх болно гэж төлөөлөгч гишүүд үзэж байна.
Хятадын Дээд шүүхийн дарга Жю Чян, Дээд прокурорын дарга Чао Жяньмин мөн өдөр болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганд тус тус ажлаа тайлагнажээ. Тайланд дурдсанаар, 2015 оны Хятадын хууль зүйн байгууллага муж сайдын хэмжээний 41 хүнд хавтаст хэрэг үүсгэн хянан шалгаж, 22 хүнийг шүүхэд шилжүүлсэн байна. Жю Юнкан, Жян Жейминь нарын албан тушаалаа урвуулан ашигласан 15 онц гэмт хэрэгтний хэргийг хянан шийдвэрлэв. Хятадын шат бүрийн шүүх авилгын 34 мянган хэрэг, 49 мянган хүнийг хянан шийдвэрлэж холбогдох ял оноожээ. Прокурорын байгууллага албан тушаалаа урвуулан ашигласан 40834хэрэг, 54249хүнийг хавтаст хэрэг үүсгэж шалган байцаажээ. Түүнчлэн гадаадад зугтсан гэмт хэрэгтнийг буцаан авчрах явдал нааштай үр дүнд хүрсэн байна. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |