• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ын чуулганы улс төрийн шийдвэр

CRI       (GMT+08:00) 2016-03-15 10:28:19

Хятадын ард түмний улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 12 дахь сонгуулийн БХХ-ны 4-р чуулган 2016 оны 3-р сарын 3-наас 14-нд Бээжинд чуулав. Хурлын хугацаанд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид хуралд оролцсон бөгөөд хэсгийн зөвшилцөлд оролцож, гишүүдийн хамт улс орны бодлогыг хайн зөвшилцөв.

Хятадын ардчилсан байгуулалтын нийгэмлэгийн төв хороо, Үйлдвэр худалдааны холбооны гишүүдийн нэгдсэн хуралд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан чухал илтгэл ихээхэн нөлөө үзүүлж, өргөн олон гишүүд урамшин зоригжсон байна. Чуулганаар Ли Кэчян ерөнхий сайдын хийсэн Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэв. Түүнчлэн "БНХАУ-ын улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл" болон бусад тайланг зөвшилцөн хэлэлцэж, Ардын Дээд шүүхийн ажлын тайлан, Ардын Дээд Прокурорын ажлын тайланг хэлэлцэж, "БНХАУ-ын Буяны хандивын тухай хуулийн төсөл"-ийг зөвшилцөж, эдгээр тайлан, баримт бичгүүдийг сайшаан дэмжиж буйгаа илэрсэн бөгөөд санал, санаачилга дурдсан байна.

Хурлаар Юй Жэншэн дарга тэргүүтэй УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны байнгын хорооны хийсэн ажлын тайланг хянан хэлэлцэж, баталсан бөгөөд Чэнь Шяогуан дэд дарга тэргүүтэй УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн БХХ-ны байнгын хорооноос хийсэн төслийн санаачилга дэвшүүлсэн ажил байдлын тухай тайланг хянан хэлэлцэж, баталсан байна. Гишүүд улс төрийн өндөр үүрэг хариуцлага болон түүхэн үүргийн ухамсраар "тавыг нэг цогц болгох" ерөнхий төлөвлөлт, "4 бүх талын" стратегийн байршуулалтыг мөрдөж, шинийг бүтээх, зохицолтой, ногоон, нээлттэй, хамтаар эдлэх хөгжлийн үзэл ойлголтыг сайтар найдваржуулж, "13-р таван жил"-ийн хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал асуудал болон олон түмний ашиг тустай холбоотой бодит асуудлын хүрээнд ажил үүргээ нямбай хэрэгжүүлж, ухаан бодлого дэвшүүлэн, маш олон үнэ цэнэтэй санал санаачилга дурдсан байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе