• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 4-р чуулган өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-15 09:58:19

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулган хэлэлцэх хөтөлбөрүүдээ амжилттай биелүүлж, 14-ний үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд өндөрлөв. Хурлаас уриалахдаа, УТЗЗ-ийн шат бүрийн зохион байгуулалт, оролцсон байгууллагууд болон УТЗЗ-ийн өргөн олон гишүүд нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хорооны эргэн тойронд улам нягт нэгдэж, Хятадын онцлогтой социализимын агуу далбааг өндөрт өргөж, ХКН-ын 18-р их хурал болон 18 дахь удаагийн гурав, дөрөв, тавдугаар бүгд хурлын үзэл санааг бүх талаар баримталж, Дэн Шяопингийн онол, "гуравыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих үзлээр жолоодуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгүүдийн үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, нээн хөгжүүлж, урагшлан дэвшиж, ул суурьтай хичээн ажиллаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөөх Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн хаалтын хурлыг даргалав. Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын хүмүүс оролцов.

Байнгын хорооны ажлын тайлангийн тухай УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулганы тогтоол, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн 4-р чуулганаас дэвшүүлсэн саналын төслийг хянаж шалгасан байдлын тухай УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны санал дэвшүүлэх комиссын тайлан, мөн УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулган улс төрийн тогтоолын төсөл зэргийг хурлаар дамжин баталсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе