|
|
||
ХОУР-гийн сэтгүүлч Гантөмрийн мэдээлснээр, энэ жилийн 2 чуулганы үеэр Засгийн газрын ажлын тайланд "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг нухацтай ахиулахыг онцолсон тухайд БХАТИХ-ын ӨМ-ын гишүүн хэлэхдээ, ӨМ гадаадад нээлттэй байлгах шинэ боломжийг ашиглан, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтад тууштай оролцож, Хятад орны умард зүгт нээлттэй чухал боомтыг байгуулах ёстой гэлээ.
2014 оноос ӨМ умард зүгт нээлттэй боомт байгуулах ажлыг чухалчилж, Цэгээ, Ганц мод, Эрээн, Манжуур зэрэг 19 боомтыг умард зүгт нээлттэй болгосноор, импорт экспортын хэмжээ 62.38 тэрбум ам.долларт хүрсэн нь 11-р 5 жилийнхээс 2.64 дахин нэмэгдсэн юм. Ялангуяа Манжуур, Эрээнийг улсын нээлттэй чухал туршилтын бүс болгож, Хятад Орос, Хятад Монголын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны салхийг хагалсан юм.
БХАТИХ-ын ӨМ-ын гишүүн, ӨМӨЗО-ны зам тээврийн тэнхимийн хариуцлагатан хэлэхдээ: ӨМ болон Орос Монгол, ӨМ болон Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг нутгийг дэд бүтцээр холбохын төлөө ӨМӨЗО-оос Хайлаар-Манжуур, Эрээн-- Сайхан тал чиглэлийн өндөр зэрэглэлийн авто зам тавьж байна. Эдгээр нь улсын төлөвлөгөөнд багтах юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |