• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн арга хэмжээний аюулгүй байдлыг баталгаажуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-15 10:41:30

Хятадын Хайнань мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын мэдээлснээр, Ланьцанжян мөрөн-Меконгийн хамтын ажиллагааны удирдагчдын анхдугаар хурал болон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны жил тутмын хурлын үеийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Хайнань мужийн захиргаа саяхан "мэдэгдэл" нийтэлж, энэ хоёр арга хэмжээг зохион байгуулах хугацаанд спорт, цэнгэлдэх, рекламын чанартай нислэгийн үйл ажиллагааг хориглоно гэжээ.

Тус мэдэгдэлд тэмдэглэхдээ, "БНХАУ-ын нислэгийн үндсэн зарчим" зэрэг холбогдох тогтоолын дагуу, хурлын хугацаанд Хайнань мужийн харьяа агаарын удирдлагыг чангатгаж, 2016 оны 3-р сарын 21-ний өдрийн 8 цагаас 3-р сарын 25-ны өдрийн 24 цаг хүртэл Хайнань мужийн харьяа агаарт бүх байгууллага нэгж, хувь хүн төрөл бүрийн спорт, цэнгэлдэх, рекламын чанартай нислэгийн үйл ажиллагааг хориглоно. Агаарын бөмбөлөг зэрэг дүүжлүүр зүйлс, Күнмин дэнлүү зэргийг ашиглахыг хориглоно. Жижиг сансрын нисэгч болон сансрын тоног төхөөрөмжийг удирдан, ашигладаг байгууллага эдгээр зүйлсийг хяналтдаа авч, хориглох тогтоолыг чанга хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаардав. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе