• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчийн байнгын дарга нарын 2-р хурал боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-15 16:11:24

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга нарын 2-р бүгд хурал 15-ны үдээс өмнө ардын их хурлын ордонд боллоо. Чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалав.

Хурал БХАТИХ-ын хууль зүйн хорооны эрхлэгч гишүүн Чяо Шяояны хийсэн буяны хуулийн төслийн өөрчлөлт оруулсан төслийн тайланг сонслоо.

Хурал чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын орлогч нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Чэнийн хийсэн чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, ардын дээд шүүхийн ажлын тайлан, ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцсэн байдал болон өөрчлөлт оруулсан байдал жич тогтоолын төслийн эх нооргийн тухай тайланг сонслоо.

Хурал чуулганы нарийн бичгийн даргын орлогч, БХАТИХ-ын байнгын хорооны нарийн бичгийн даргын орлогч Шин Чүньины хийсэн 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы депутатын дэвшүүлсэн төслийг хэрхэн шийдэх тухай саналын тайланг сонслоо.

Буяны хуулийн төслийн санал хураалт хийх эх болон тогтоолын төсөл, тайланг чуулганы тэргүүлэгчдийн 3-р хуралд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэхийг зөвшөөрлөө. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе