• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга нарын 3-р хурал боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-15 20:30:22

12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга нарын 3-р хурал 15-ны үдээс хойш ардын их хрулын ордонд боллоо. Чуулганы тэргүүлэгчдийн байнгын орлогч дарга, БНАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргаллаа.

Уг хурал, чуулганы орлогч нарийн бичгийн дарга Чяо Шяояны хийсэн чуулганы нарийн бичгийн газрын буяны хуулийн төслийн санал хураах эхийг хянан хэлэлцсэн байдлыг сонслоо.

Уг хурал, чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, орлогч нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Чэний хийсэн чуулганы нарийн бичгийн газрын засгийн газрын ажлын тайлан, улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, 2015 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2016 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2015 оны төвийн болон орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2016 оны төвийн болон орон нутгийн төсөв, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, ардын дээд шүүхийн ажлын тайлан, ардын дээд прокурорын ажлын тайлан зэрэг 7 тогтоолын төслийг хянан хэлэлцсэн байдлын тайланг сонслоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе