|
|
||
15-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы дарга нар Ардын их хурлын ордонд 3 дахь удаа хуралдаж, дарга нарын багын байнгын дарга Жан Дэжян хурлыг даргалжээ.
Тус хурлаар, "Хандивын хууль"-ийн тогтоолын төсөл, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлангийн тогтоолын төсөл, Дээд шүүхийн ажлын тайлангийн тогтоолын төсөл болон Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тогтоолын төслүүдэд санал оруулж, төлөөлөгчид хянан хэлэлцэх шийдвэр гаргажээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы нарийн бичгийн дарга нарын алба, төлөөлөгчид тогтоолын төслийг хянан хэлэлцэх ба холбогдох ажлыг өрнүүлэх тухайд дараах хэдэн шаардлага тавьжээ. Үүнд, төлөөлөгчид тогтоолын төслийг хянан хэлэлцэхдээ нам засгийн ажил байдалтай уялдан үйлчилсэн байх, төлөөлөгчдийн хянан хэлэлцэх ажлын тогтолцоог боловсронгуй болгож, хууль тогтоох, хяналт тавих явц дахь ач холбогдлыг гүйцэд бадруулах, төлөөлөгчид хоорондын харилцаа холбоогоо эрчимжүүлж, төлөөлөгчдийн оролцоог өргөжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хурлаар санал оруулан 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы төлөөлөгчдийн дэвшүүлсэн тогтоолын төслийг авч хэлэлцэх саналыг баталжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |