• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хаалт 16-ны үдээс өмнө болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-15 17:38:45

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хаалт 16-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд болно. Тухай бүрд, Засгийн газрын ажлын тайлан, улс ардын эдийн засгийн нийгмийн хөгжлийн "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөр, 2015 оны улс ардын эдийн засгийн нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу ажилласан байдал болон 2016 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2015 оны төсвийн хэрэгжилтийн байдал болон 2016 оны төсвийн төлөвлөгөө, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайлан зэрэг 7 тогтоолын төсөлд санал оруулж батлах юм. Мөн "БНХАУ-ын Хандивын хууль"-ийн тогтоолын төслийг батлах ба БХАТИХ-ын байнгын хороо Хуан Рүньчю 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны гишүүний албан тушаалаасаа огцрох өргөдлийн төслийг хянан батална.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чуулганы хэвлэлийн бага хуралд оролцон гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулна. Үүнд манай радио, Хятадын төв радио, төв телевиз шууд нэвтрүүлэг явуулах бөгөөд интернет сүлжээнүүд шуурхай мэдээлэл дамжуулах юм. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе