|
|
||
Хятадын орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чэнь Жэньгао 15-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжилд итгэл төгөлдөр байх ёстой гэв.
Тэрээр, өдгөө Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 3 онцлог зүйл байна. Нэгд: Борлуулалтын хэмжээ тогтвортой байдлын дунд өсөж байна. Хоёрт: Хуваарилалт нь ноцтой болж байна. Гуравт: Худалдаагүй байр олон байгаа бөгөөд гол нь 3, 4-р зэрэглэлийн хотонд төвлөрч байна гэв.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн байдлыг ажиглаж төсөөлөл гаргахад үндсэн нөхцөлийг харах ёстой. Нэг, Хятадын эдийн засаг урт хугацааны турш үндсэндээ тогтвортой байх байдал өөрчлөгдөөгүй. Хоёр, Хятадын хотжилтын үйл явц түргэсэж, үл хөдлөх хөрөнгийн хөгжилд асар их орон зай хангав. Гурав, оршин суугчдын орон сууцны эрэлт хэрэгцээ, ялангуяа шинэ хотын иргэний эрэлт хэрэгцээ ихэссээр байна. Дөрөв, Намын Төв хороо, төрийн зөвлөлтийн удирдлага, төрөл бүрийн макро зохицуулалтын арга хэмжээ, мөн орон нутгийнхан үүрэг хариуцлага хүлээж байгаагийн улмаас Хятадын үл хөдлөх хөрөнгийн тогтвортой хөгжилд итгэл төгөлдөр байх ёстой гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |