• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Машины интернет дуудлага үйлчилгээг урамшуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-15 16:59:35

Хятадын Зам тээврийн яамны сайд Ян Чуаньтан 14-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд мэдээлснээр, Хятадын нийгэм даяар анхаарал хандуулж буй такси болон машины интернет дуудлага үйлчилгээг удирдах шинэ дүрмийн тухай Зам тээврийн яам бусад байгууллагатай хамт нэмэлт засвар оруулан цаашид төгөлдөржүүлж буй бөгөөд ажлын журмаа шат дараатай гаргана гэв. Түүнчлэн Хятадын Засгийн газар "машины интернет дуудлага үйлчилгээ" явуулахад уужуу багтаамжтай байр сууриар хандаж, шинээр буй болж байгаа үйл хэргийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ улмаар цэгцтэй болгож, эрсдэлээс сэргийлэн нийгэмд ашигтай байлгах болно гэв.

Сүүлийн жилүүдэд, машины интернет дуудлага үйлчилгээ Хятад улсад хурдацтай хөгжиж байна. Тэр нь аяллын үр ашгийг дээшлүүлж, иргэдийг зорчиход тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдал болон зах зээлийн шударга бус өрсөлдөх байдалд хүмүүс эргэлзээтэй байна. Өнгөрсөн 10 -р сард, Хятадын Зам тээврийн яам таксийн өөрчлөлт болон машины интернет дуудлага үйлчилгээтэй холбогдуулж удирдах хоёр саналын төсөл гаргаж, олон нийтийн дунд санал хураалт явуулав. Нэг сарын хугацаанд нийгмийн олон салбарын 6800 гаруй санал дэвшүүлсэн 5000 гаруй ширхэг захидал хүлээн авсан байна. Өдгөө дээрх хоёр баримт бичгийн төсөлд нэмэлт засвар оруулах ажлыг хуулийн дагуу хийж байна гэж Хятадын Зам тээврийн яамны сайд Ян Чуаньтан хэлэв.

"Энэ асуудлаар бид холбогдох байгууллагатай цаашид хамтран судалгаа хийж, бодлого боловсруулан, хоёр баримт бичгийг даруй боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна."

Ян Чуаньтан хэлэхдээ, баримт бичгийг туурвиж, засвар оруулан, боловсронгуй болгох явцад эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах эсэх, ард иргэдэд бодит ашиг шимийг хүртээх эсэхээр өөрчлөлтийг үнэлэх стандарт болгож, талуудын саналыг бүрэн авч, ашиг сонирхлыг ерөнхийлөн уялдуулж, өөрчлөлтийг алхам алхмаар явуулж, хөгжүүлэх болон тогтвортой байлгах харилцааг зүй зохистой шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

Сүлжээ ашиглан машины дуудлага үйлчилгээ явуулахад Засгийн газар удирдлагаа чангатгах нь цаашид шинэ зүйлс хөгжихөд харшлах болов уу гэж Хятадын олон нийт сэтгэл түгшиж байсан. Үүнтэй холбогдуулан Я Чуаньтан, Засгийн газар үүнд нээлттэй, багтаамжтай байр суурь баримталж байна гэжээ.

"Дэлхий дахинд авч хэлбэл Герман, Франц, Испани, Япон зэрэг олон хөгжингүй орон сүлжээ ашиглан авто машин захиалах үйлчилгээг бүрэн хориглож, Америкийн муж улсууд ч зарим нь зөвшөөрч, зарим нь хориглож байна. Түр хэрэгжүүлэх дүрэмд бид бүрэн хориглоогүй. Хууль батлахаар дамжуулан тусгай авто машинд хуулийн үндэслэл олгож, хэрэгжих боломж бүхий бодитой бодлого боловсруулж, шинэ зүйлсийг журамлан хөгжүүлэхийг урамшуулна. "

Тэрээр хэлэхдээ, Хятад улсын засгийн газар шинэ төлөвт төлөвшиж хөгжихийг дэмжихийн зэрэгцээ, зорчигчдын аюулгүй байдал, зах зээлийн өрсөлдөх хүчин зэрэг товойм асуудалд зөвөөр хандах хэрэгтэй. Эрхбиш назгай зүйлээс зайлсхийн ашиг бүтээж, хөгжлийг төлөвшүүлэх хэрэгтэй гэжээ.

Харин олны анхаарлын төвд байгаа "хувийн машин гар утасны аппликейшн ашиглан зорчигчдод үйлчлэх нь хууль бус эсэх" талаар Ян Чуаньтан хэлэхдээ, хууль зүй, дүрэм тогтоолын хувьд тээврийн зөвшөөрөл аваагүй нөхцөлд хувийн машинаар зорчигч тээвэрлэх нь хууль бус юм. Гэвч машины интернет дуудлага үйлчилгээ зэрэг шинэ арга хэлбэр гарч байгаа нь одоогийн байдалдаа тогтоох бус, харин бүр илүү шинэ арга хэлбэрүүд үүсэж хөгжих болно. Тиймээс манай хууль дүрэм ч нэг л хөгөөр хуучнаа баримтлаад байж болохгүй. Бид эрх биш машины интернет дуудлага үйлчилгээ зэрэг шинэ байдлын дагуу, түүнд нийцэх дүрэм тогтоол боловсруулж, эрүүл хөгжлийг батлах ёстой гэжээ.

Ян Чуаньтан хэлэхдээ, амралт, баяр ёслолын өдрүүдэд юм уу ердийн цагт шууд ашгийн төлөө бус, зөвхөн зам тээврийн зардлаа хувааж гарах, замын зардлын ачааллаа багасах зорилгоор, бүр эсвэл ямар ч төлбөргүйгээр хамт аялах бол хэмнэлттэй үйл ажилагаа байж, зам тээврийн нөөц баялгийн үр ашгийг дээшлүүлж, хот суурины замын түгжрэл, орчин тойрны бохирдол багасгахад ашигтай. Өөрчлөлт оруулж байгаа бодлогод машины интернет дуудлага үйлчилгээний талаар дэмжих агуулгыг бичиж оруулсан гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе