|
|
||
Хятадын хоёр чуулган өндөрлөх шатандаа орсон ч сурвалжлагчдын мэдээлэл дамжуулах урам буураагүй байна. Хоёр чуулганы ахуй талбай, "Сайд нарын коридор", Медиа төвийн хэвлэлийн бага хурал, АТИХ-ын төлөөлөгчид болон УТЗЗ-ийн гишүүдийн суугаа газар, түүнчлэн Бээжин хотын зээл гудамжинд хаана нь ч гэсэн тэд харагдаж байдаг.
Энэ оны хоёр чуулганыг мэдээлэхээр гадаадын 1000 гаруй сурвалжлагч бүртгүүлсэн байна. Хонконг, Макао, Тайваниас 360 сурвалжлагч бүртгүүлжээ.
Америкийн Гетти фото зургийн агентлагийн гэрээгээр ажиллагч гэрэл зурагчин Этиенне, Хятад улсын нээлттэй түвшин жил ирэх бүр дээшилж байгаа бөгөөд гадаадын хүмүүс Хятадын хоёр чуулганд улам илүү анхаарал хандуулах болж байна гэв.
Италийн радио телевизийн компанийн Бээжинд суугаа сурвалжлагч Марк, Хятад улсын "2020 он гэхэд GDP болон оршин суугчдынхаа дундаж орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлнэ" гэсэн зорилт биелэгдэхэд асуудалгүй гэсэн байна.
Russia Today агентлагийн сурвалжлагч Лүө Пэйжүө, үнэн бодит Хятад орон болон түүний сонин сэтгүүл, ном хэвлэлээс уншсан Хятад улс хоорондоо зөрөөтэй юм. "Тэрээр өөрөө хоёр чуулганд ажиглагчаар оролцсон. Хятад улс нь өөртөө нэн илүү итгэлтэй, илүү нээлттэй улс гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонины Хятадын тухай мэдээллийн хэсгийн дарга Хань Юнхун, энэ оны хоёр чуулганд "сайд нарын коридор" онцлог тал байлаа гэжээ.
Францын "D'alsace" сонины Бээжинд суугаа сурвалжлагч Мэйер, Засгийн газрын ажлын тайлан болон "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн төсөлтэй танилцахаас гадна "сайд нарын коридор"-т очих нь түүний хувьд энэ оны хоёр чуулганыг ажиглах хамгийн сайн боломж болсон гэжээ.
Испанийн телевизийн сурвалжлагч Даниел, би анх удаа Бээжинд ирж мэдээлж байна. Урьд нь би Хятад улс бол нээлттэй бус, хуучнаа баримталсан гэсэн ойлголттой байлаа. Харин үнэн хэрэг дээрээ тэд бол маш нээлттэй юм гэж ярьсан байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |