• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улсаас хөдөө аж ахуйн салбарыг дэмжсээр байх болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-16 15:34:38

16-нд Бээжин хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Улсаас хөдөө аж ахуйг дэмжих эрч хүч сулрахгүй, тариачдыг дэмжих эрч хүч ч сулрахгүй юм. Хятадын асуудлыг эцэслэн зохицуулъя гэвэл, тариачдын асуудлыг туйлбартай зохицуулж, тэднийг чинээлэгжүүлж, орчин үеийн соёл боловсон амьдралаар амьдруулах хэрэгтэй гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р хурал өндөрлөсний дараа, Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулав.



Тэрээр үр тарианы нөхөн олговор, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханшийн бодлоготой холбоотой асуултад хариулахдаа, одоогоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн голцуу үр тарианы бүтээгдэхүүний дотоодын үнэ ханшийг олон улсын зах зээлтэй харьцуулбал, эрдэнэ шиш, улаан буудай, цагаан будаа тонн бүрдээ бараг 600 гаруй юаниар илүү байна. Энэ нь голцуу бидний хөдөлмөр үйлдвэрлэлийн хэмжээ нэлээд бага байгаагаас болсон юм. Дараагаар шинэ хэлбэрийн хотжилт, хөдөө аж ахуйг орчин үежүүлэхийг уялдуулан хөгжүүлэх талаар ахиулж, улам олон тариачдыг хот оруулж, нөхцөл боломжтой тариачдыг хотод суурьшуулах болно. Ингэвэл сая тариачдын орлогыг нэмэгдүүлэх юм гэжээ.

Ли Кэчян: Зохих хэмжээ бүхий олон хэлбэрийн эрхлэлтийг урагшлуулж, тариачдаар дамжин хөдөлмөр үйлдвэрлэлийн хэмжээг дээшлүүлэх болно. Ингэвэл сая бидний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн улам өрсөлдөх хүчинтэй болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе