• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн тухай тогтоол батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-16 16:10:00

Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг 2016 оны 3-р сарын 16-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганаар батлав.

Төрийн Зөвлөлөөс дэвшүүлсэн "БНХАУ-ын улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр(төсөл)"-ийг уг чуулганаар хянан хэлэлцэж, БХАТИХ-ын санхүү, эдийн засгийн комиссоос хянаж шалгасан үр дүнгийн тайланг батлан зөвшөөрч, уг төлөвлөгөөний хөтөлбөрийг батлан зөвшөөрөх шийдвэр гаргажээ.

Чуулганаас, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөр нь "Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал"-ыг тууштай хэрэгжүүлж, "13-р таван жил"-ийн хугацаан дахь эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт, чухал үүрэг болон арга барил нь Хятад улсын бодит байдалтай нийцэж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл зоригийг илэрхийлж, хөгжлийн бодит шаардлагыг тусгасан болохоор, хичээн чармайх л юм бол бүрмөсөн биелүүлж чадна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе