• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, Өмнөд Солонгос хамтдаа дэлхийн хэмжээнд зах зээлээ өргөтгөж болох юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-16 15:28:59

16-нд Бээжин хотноо Хятадын ерөнхий сайд Ли Кэчян: Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны эдийн засаг дэлхийн тавны нэг, Азийн 70 хувийг эзэлдэг. Бид хоорондоо маш их харилцан нөхөх боломжтой тул хамтдаа дэлхийн хэмжээнд зах зээлээ өргөтгөж болох юм гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм.

Ли Кячян: Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орон эсвэл Хятад Японы хооронд оюунлаг аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, дээд чанарын бүтээгдэхүүний судалгааг ахиулж болох юм. Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны эдийн засаг дэлхийн тавны нэгийг, Азийн 70 хувийг эзэлдэг болохоор бид хоорондоо маш их харилцан нөхөх боломжтой. Үүнийг ашиглан хамтдаа дэлхийн зах зээлийг нээж болох юм гэжээ.

Ли Кячян: Өнгөрсөн жил миний бие Өмнөд Солонгост очиж, Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны удирдагчдын уулзалтад оролцсон. Уг нь энэ бол жилд нэг удаа болдог тогтмол уулзалт, харин 3 жил алслаад сэргээсэн явдал тийм ч хялбар биш байлаа. Цаашдаа үүнийг үргэлжлүүлэхэд 3 тал хичээн ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа Хятад, Японы харилцаа сайжирч байгаа ч бэхжиж чадаагүй тул эмзэг байна. Тэгэхээр бид 2 талаараа түүхийн асуудалд саналаа нэгтгэж, хэлэх хийхийн мөрийг нэгтгэх шаардлагатай байна гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе