• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Засгийн газар бүх Хятадыг эмчилгээний даатгалын сүлжээнд холбоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-16 15:19:04

16-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Бүх Хятадыг эмчилгээний даатгалын сүлжээнд хамруулах шийдвэр зориг Засгийн газарт бий гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа болсон хэвлийн бага хуралд Ли Кэчян сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж, энэ онд багтаад муждаа эмчлүүлэхэд хаа ч байсан шууд тооцоо хийдэг болгоно. Ирэх хоёр жилд өндөр настайчууд муж алгасан эмнэлэгт хэвтэх зардлыг шууд тооцоолж төлөөд өөр нутагт эмчлүүлэхэд зүй ёсонд нийцсэн зардлаа төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө. Манай холбогдох байгууллага үүний төлөө хичээн ажиллах шаардлагатай гэжээ.

Ли Кэчян: Зарим өндөр настан тэтгэвэрт гарсны дараа хүүхдээ дагаж өөр нутагт амьдран, ач үрээ өсгөж байна. Гэвч эмчлүүлж, эмнэлэгт хэвтэх тохиолдолд өөрийн нутагтаа очиж эмнэлгийн зардлаа төлөх шаардлагатай болдог. Энэ бол бодит жижиг явдал боловч ийм тохиолдолд хүн, гэр бүлийн хувьд том хэрэг юм. Манай засаглал явуулах зорилго юу вэ гэвэл бүх зүйл иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө юм. Тухайлбал ард иргэдийн амьжиргааны хүсэл шаардлагаар манай хөгжлийг дайчлан, өөрчлөлтийг ахиулаж, шалгах явдал болно гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе