|
|
||
Хятадын төрийн дээд эрхт байгууллага-БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 16-нд Бээжин хотод өндөрлөсний дараа, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсын дотоод засаглал, дипломат харилцааны халуун цэгийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Өдгөө Хятад улсын эдийн засаг буурах дарамттай тулгарч, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч ээдрээтэй байна. Тиймээс эдийн засгийн асуудал энэ удаагийн ерөнхий сайдын хэвлэлийн бага хурлын үеэр гадаад дотоодын сэтгүүлчдийн хамгийн их анхаарал хандуулсан асуудал болжээ.
Ерөнхий сайд холбогдох асуултад хариулахдаа, Хятад улсын эдийн засагт хүсэл эрмэлзэл, хүндрэл бэрхшээл зэрэгцэж, уг үндэс, хөгжлийн ерөнхий чиг хандлагаас нь авч үзвэл хүсэл эрмэлзэл нь хүндрэл бэрхшээлээсээ илүү байна. Хятадын эдийн засгийг урт хугацаанд эрүүлээр хөгжүүлж чадна гэдэгт Хятад улсын засгийн газар итгэл дүүрэн байгаа бөгөөд Хятад улсын эдийн засгийн хөгжил нь дэлхий дахинд эерэг эрч хүч авчрах болно гэжээ.
Тэрээр,
"Өөрчлөлт нээлтийг хэлбэрэлтгүй баримталбал Хятад улсын эдийн засаг хатуу газардахгүй гэдэгт бид бат итгэж байна. Учир нь Хятад улсын зах зээл мөн л маш их хөгжлийн орон зай, нөхцөл боломжтой, иргэд ч шинийг бүтээх барагдашгүй хүчин чадавхтай. Манай засгийн газрын хувьд үнэхээр хянаж удирдах шаардлагагүй ажлыг хамаарч удирдаж, үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг хүлээсэлсэн гэдгээ бид олж харж байна. Үүний зэрэгцээ, голч өрсөлдөөнийг батлах тухай хяналт удирдлагын хувьд ажлаа бүрмөсөн сайн биелүүлж чадсангүй. Тиймээс өөрчлөлтийг цаашид ахиулж, эдгээр дутагдлыг өөрчилж нөхвөл зах зээлийн улам их амьжиргааны хүчийг сэдэн, иргэдийн шинийг бүтээх хүчин чадал, урмыг дайчилж, улмаар эдийн засаг унах дарамтыг эвтэй зохицуулж чадна" гэжээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Хятад улсын эдийн засаг хөгжих явцдаа богино хугацаатай бага зэргийн донсолгоог туулах болно. Гэвч эдийн засгийн эрхлэлт зүй зохистой цар хүрээнээс гарвал засгийн газар инновацтай макро тохируулгын аргаар түүнийг эргүүлэн авч чадна гэжээ.
Хятадын банк санхүүгийн байгууллага эрсдэлтэй тэмцэх чадалтайг Ли Кэчян онцлов.
"Бидэнд эрсдэлийн эсрэг чадал бий. Учир нь худалдааны банкны хөрөнгийн хэмжээ 13 хувиар гүйцэд давж, олон улсын стандартаас илүү байгаа бөгөөд чанаргүй хөрөнгөөс сэргийлэх хэмжээ 180 хувийг давж, манай тогтоосон 150 хувийн стандартаас илүү байгаа юм. Түүнчлэн бид зах зээлд хандуулах арга замаар аж ахуйн нэгжийн өрийг бууруулж болно"
Ли Кэчян хэлэхдээ, зах зээл хэрхэн хэлбэлзсэн ч Хятад улс олон давхаргын хөрөнгийн зах зээлийг гуйвшгүй хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ засгийн газар хянан удирдах хариуцлагатай, Хятадын банк санхүүгийн хяналт удирдлагын тогтолцоог өөрчлөн сайжруулж, хянан удирдах гярхай нүдтэй болгох шаардлагатай гэжээ.
Иргэний амьдралын талаар ярихаас Ли Кэчян татгалзсангүй. Тэрээр, Хятад улсад зарим үйлдвэрлэл ноцтой илүүдсэн явдал оршиж байна, гол нь химийн хүнд үйлдвэрлэлийн салбар юм. Өдгөө Хятад улс ган, нүүрсний салбарт хэт үйлдвэрлэл буй байдлыг урьдаар шийдвэрлэхийн зэрэгцээ олон хүмүүс ажилгүйдэхээс сэргийлэхийн тулд хичээн ажиллаж байна.
"Дараагийн шатанд үйлдвэрлэлийг бууруулна. Гэхдээ олон ажилтны ажлыг алдуулж болохгүй, шинэ ажил олж өгөхөөр зүтгэх хэрэгтэй. Зохицож чадахгүй зарим хүмүүсийг төв болон орон нутгийн санхүү зүй зохистой байршуулах чадвартай. Ажил шилжихэд зориулан Төв засгаас 100 тэрбум юанийн тусгай мөнгөөр санхүүжүүлэх бөгөөд шаардлагатай үед нэмж ч болно гэжээ.
Ли Кэчян цааш нь хэлэхдээ: Үнэхээр зарим нутагт өндөр насны даатгалын мөнгийг өгч чадахгүй чирэгдүүлсэн явдал гарч байжээ. Тэгэхдээ энэ бол зөвхөн зарим нэг газарт гарсан, онц зарим тохиолдол байсан юм. Урт хугацааны байдлаас авч үзвэл, Хятадын засгийн газар иргэддээ өндөр насны даатгал олгож буй талаар доголдол байхгүй гэжээ.
Хонконг, Тайваний сэтгүүлчдийн асуултад Ли Кэчян хариулахдаа: Миний бие Хонконгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна. Хонконг урт удаан хугацаагаар тогтвортой хөгжинө. Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжилд ашигтай, тус хотын иргэдийн амьжиргаанд өгөөжтэй бөгөөд тус засаг захиргааны онцгой бүсээс дэвшүүлсэн санал санаачилга бүхнийг Төв засгийн газар тууштай дэмжинэ гэжээ.
Тайваний асуудлын талаар Ли Кэчян хэлэхдээ: Эх газрын зүгээс хоёр эргийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ашигтай арга хэмжээ авах боловч хоёр эргийн энх тайван хөгжлөөр угтвар болгож, 1992 оны нийтлэг ойлголтоор ул үндэс болгоно. Энэхүү улс төрийн үндэс суурийг баримтлан, нэг Хятад улс байх зарчимд санал нэгдэж чадвал бүх асуудлыг шулуухан зохицуулж болно гэжээ.
Ли Кэчян мөн Хятад Америк болон эргэн тойрны орнууд хоорондын харилцааны асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Тэрээр: Хятад улс энх тайван хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримталж, эх орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална. Энэ хоёр зөрчилдөхгүй юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |