|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд хэлэхдээ, "шинэ эдийн засаг"-ийг хөгжүүлэх бол даруй эдийн засгийн шинэ хөшүүрэг бий болгож, Хятад улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулах явдал болно. Үүнд бичил жижиг аж ахуйн нэгжид хөгжлийн асар том боломж авчрах бол, том аж ахуйн нэгжүүдэд өмнөхөөсөө бүр илүү боломж олгох болно гэжээ.
Тэрээр, "Шинэ эдийн засаг" гэдэг нь маш өргөн хүрээ, маш гүн агуулгыг хамарч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбарыг бүхнийг агуулж, зөвхөн үйлчилгээний салбарын "интернет+", зүйлсийн сүлжээ, үүлэн тооцоо, цахим бизнес зэрэг шинэ тулгар салбар, шинэ арга хэлбэрийг хамраад зогсохгүй, бас боловсруулах салбар дахь ухаалаг систем, том цар хэмжээний захиалгын дагуух үйлдвэрлэл, түүнчлэн хөдөө аж ахуйн салбар дахь зохих цар хэмжээ бүхий эрхлэлттэй гэр бүлийн малжилт тариалангийн фирм, хувьцааны эзэмшил бүхий хамтын ажиллагаа, хөдөө тосгоны хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын зохицонгуй хөгжил зэргийг хамарч байна гэжээ. \Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |