|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 2778 сайшаасан саналаар улс ардын аж ахуй хийгээд нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийг баталжээ. Энэ нь Хятад улс чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах зүг уруу урагшилж буйг харуулж байна.
Хөтөлбөрт, хойшдын 5 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт, үүргийг тодорхойлоод хөгжлийг дэмжих томоохон бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг дэвшүүлжээ.
Эдийн засгийн дунд өндөр хурдтай өсөлтөө хадгалах. Инновацид тулгуурласан хөгжлийн үр ашгийг нэмэгдүүлэх. Зохицонгуй чанартай нэмэгдлийг хөгжүүлэх. Иргэдийн амьжиргааны түвшин, чанар чансааг дээшлүүлэх. Улс ардын боловсрол, нийгмийн соёл иргэншлийн түвшинг дээшлүүлэх. Дүрэм тогтолцоог улам боловсронгуй болгохыг хөтөлбөрт бас онцолжээ.
Хөтөлбөрийн дагуу, 2020 он гэхэд ДНБ-ний хэмжээ ба хот хөдөөгийн оршин суугчдын дундаж орлогын хэмжээг 2010 оноос нэг дахин нэмэгдүүлж, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд эдийн загийн жилийн дундаж өсөлтийн хэмжээг 6.5 хувиас дээш байлгана. Тухайн үед, Хятадын эдийн засгийн нийт хэмжээг 90 триллион юаниас давуулж, хөгжлийн чанар чансаа, үр ашгийг илт дээшлүүлнэ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |