|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-д Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, зарим газар орны өндөр насны даатгалын мөнгийг өгч дийлэхгүй байгаа асуудал бол онцгой газар орны түр цагийн хүндрэл. Бүх талаас авч үзэхэд Хятадын Засгийн газар нийт иргэдэд өндөр насны даатгалын мөнгө олгохыг баталж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бидний одоогоор хэрэгжүүлж байгаа өндөр насны даатгалын мөнгөний бодлогыг мужаар хуваарилж, мужийн хэмжээний захиргаа зохих хариуцлагатай бөгөөд тодорхой арга барилаар өндөр насны даатгалын мөнгөний санхүүжилтийг хангах чадавхтай юм. Онц зарим хүндрэлтэй газар орны хувьд мужийн захиргаа хичээн зүтгээд ч зохицуулж чадаагүй байдалд төв засгаас тэтгэн дэмжих болно. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төв сангаас нэг триллион юанийг өндөр насны даатгалын мөнгө олгоход санхүүжүүлсэн юм гэжээ.
Ли Кэчян, бүх талаас хэтийн төлөвийн өнцгөөс бодвол, Хятадын Засгийн газар ард түмнийхээ өндөр насны даатгалын мөнгө олгох талаар асуудалгүй. Өнгөрсөн оны өндөр насны даатгалын орлого зарлагын эцэст 340 тэрбум юань, нийт 3 триллион 400 тэрбум юань үлдэж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн нөөц 1 триллион 600 тэрбум юань байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |