|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-д Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Тайваны хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийг баталсан угтвар нөхцөлд бид цаашид хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах болно. Үүний үндэс суурь нь "1992 оны нийтлэг ойлголт" хэвээр тул энэхүү улс төрийн үзэл баримтлалын үндсэн дээр нэг Хятад улсын бодлогыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд аливаа асуудлыг шийдэх боломж нээгдэнэ гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хаалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон Тайваны хоолойн хоёр эргийн харилцааны тухай асуултад холбогдуулан, хоёр эргийн энх тайван хөгжил ард түмэнд үр өгөөж хүртээж, хоёр талын эдийн засаг нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж байна. Энэхүү чиг хандлагаар бие биенээ түшин урагшлах хэрэгтэй байна гэжээ.
Ли Кэчян, Тайваны хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийн хэтийн төлөвийг миний бие өөдрөгөөр төсөөлж байна. Бидний элэг нэгтэй байдаг хэлхээ холбоо тасаршгүй гэдэгт итгэж байна. Хоёр эргийн эдийн засаг нийгмийн харилцааны хөгжил хоёр ард түмний амьжиргааг улам сайжруулах юм гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |