|
|
||
3-р сарын 16-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган бүх хөтөлбөрөө бүрэн дүүрэн гүйцэтгэж, Ардын их хурлын ордонд өндөрлөсөн байна.
Чуулганд Засгийн газрын ажлын тайлан, 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан зэргийг зөвшөөрч, буяны ажлын хуулийг батлан, Хятад улсын дарга Ши Жиньпиний гарын үсэг зурсан 43-р тушаалыг нийтэлжээ.
Хаалтын ёслолыг чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, гүйцэтгэх дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян даргалж, Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли болон чуулганы тэргүүлэгчид тайзанд суусан байна.
9 цагий үеэр Жан Дэжян хурал эхлэхийг зарлаж, хурлаар засгийн газрын ажлын тайлан, улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, 2015 онд улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон төв, орон нутгийн 2016 оны төсөв, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Дээд шүүхийн ажлын тайлан, Дээд прокурорын ажлын тайлангийн тухай 7 шийдвэрийг санал оруулан баталж, БНХАУ-ын буяны ажлын хуулийг батлан, БХАТИХ-ын байнгын хороо Хуан Рүньчю БХАТИХ-ын байнгын хорооны гишүүний тушаалаасаа огцрох өргөдлийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг батлан зөвшөөрчээ.
Чуулганы олон хөтөлбөрийг гүйцэтгэсний дараа Жан Дэжян үг хэлж, 9 цаг 48 минутад төрийн дуулал эгшиглүүлэн өндөрлөсөн байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |