|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн байгууллага эрсдэлээс хамгаалах чадвартай. Худалдааны банкны хөрөнгө мөнгөний хангалттай хэмжээ 13%-иас давж, олон улсын баримжаанаас өндөр байна. Бэлтгэл мөнгөний хэмжээ ч 180%-аас дээш байж, бидний тогтоосон 150%-иас өндөр байна. Бид бас зах зээлийн арга барилаар аж ахуйн нэгжийн өрийн хэмжээг бууруулж болно гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах үед ингэж илэрхийлжээ.
Хятадын банк санхүүгийн зах зээлийн тухай асуултад хариулах үед Ли Кэчян хэлэхдээ, банк санхүүгийн олон асуудал эдийн засгийн асуудлаас өмнө бий болдог. Гэвч банк санхүүгийн тэргүүн чухал үүрэг бол бодит эдийн засгийн хөгжилд үйлчлэх болно. Бодит эдийн засаг хөгжихгүй байх нь банк санхүүгийн хамгийн том эрсдэл юм гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Өнгөрсөн онд бид хүүг болон бэлтгэл мөнгөний хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авсан. Эдгээр нь валютыг чөлөөтэй байлгана гэсэн үг биш, харин валютын хангамжийн хэмжээг зохистой хэмжээнд байлгаж байгаа нь бодит эдийн засгийн хөрөнгө мөнгө хуримтлуулах өөрийн өртгийг бууруулахын төлөө юм. Иймээс банк санхүүгийн байгууллага бодит эдийн засгийг дэмжих, ялангуяа бичил жижиг аж ахуйн нэгжийн эрүүл хөгжлийг дэмжих хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |