|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд Бээжинд хэлэхдээ, ноднин Хятад улс Америкийн хамгийн том худалдааны түнш болж, худалдааны хэмжээ 560 тэрбум ам долларт хүрсэн байна. Энэ нь Хятад Америкийн хамтын ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд санал зөрөлдөөнөөс хол их байгааг харуулж байна гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах үед ингэж илэрхийлжээ.
Тэрээр Хятад Америкийн харилцааны асуудлаар хариулах үедээ, Хятад Америкийн харилцааг эрүүл саруул хөгжүүлье гэвэл эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх зарчмыг баримтлах хэрэгтэй. Хятад Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг идэвхтэй ахиулахаа Хятад Америк хоёр тал илэрхийлээд байна. Бид Америкийн Хятадад хөрөнгө оруулах баримжааг нээлттэй болгох буюу бага багаар чөлөөтэй болгох болно. Гэвч хоёр талын нээлттэй байх хэмжээ адил байх хэрэгтэй. Иймээс Америкийн тал ч Хятадтай хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийхдээ эрх тэгш хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу ахихыг хүсэж байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, бидний хоорондын эрх ашиг тасралтгүй өргөжиж байна. Бидний хооронд гарсан санал зөрөлдөөнийг яриа хэлцлийн механизмаар дамжин зохицуулж болно. чин үнэнчээр, санал зөрөлдөөнөө зохицуулдаг юм бол Хятад Америкийн хамтын ашиг сонирхол тасралтгүй тэлэн өргөжих болно гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн нягт хамтын ажиллагаа хоёр оронд ашигтай төдийгүй дэлхий дахинд ч ашигтай. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжил хоёр талд харилцан тустай юм. Энэ талаар Америкийн бизнесменүүд тодорхой мэдэж байгаа. Одоогоор Америкад сонгууль болж байна. Хэн ерөнхийлөгч болсон ч Хятад Америкийн харилцааны хөгжлийн их тал өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |