|
|
||
16-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд хэлэхдээ, Хятад улс эргэн тойрны орнуудтай тогтвортой бөгөөд найрсаг хөршийн харилцаа тогтоохыг зорьдог. Бүс нутгийн тогтвортой байдлыг баталгаажуулж, найрсаг хөршийн харилцаа тогтооход бүс нутгийн орнуудын хамтын хүчин чармайлтад түших хэрэгтэй гэв.
Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Хятадын эргэн тойрны орчны тухай сурвалжлагчийн асуултад хариулахдаа, хөршүүд хоорондоо санал зөрөлдөөн үүсэх нь гарцаагүй, гэхдээ үнэнч сэтгэлээр хандаж, гадаад харилцаа, энх тайвны арга барилаар зохицуулах юм бол бүс нутгийн тогтвортой байдлыг бүрэн баталгаажуулж чадна. Бүс нутгийн гаднах орнууд, жишээлбэл Америкийн хувьд, тэр нь Ази Номхон далайн бүс нутгаас ерөөс салаагүй. Бид энэ бүс нутагт хамтран ажиллаж, санал зөрөлдөөнөө зохицуулж болж байна гэв.
Ли Кэчян цааш нь хэлэхдээ, Хятад улс орчин үеийн байгуулалтыг урагш ахиулж, хөгжил нь амин чухал үүрэг болж байна. Бидэнд эргэн тойрны тогтвортой орчин болон олон улсын энх тайван орчин шаардагдаж байна. Хятад улс хөгжвөл дэлхийн энх тайвныг баталгаажуулах чухал хүчин болж, мөн Хятадын эргэн тойронд ашигтай байх болно. Хятад улс энх тайван хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримталж, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад огт эргэлзээгүй. Энэ хоёр хоорондоо ямар ч зөрчил байхгүй. Бүс нутгийн доторх юм үү гаднах гэсэнгүй аль ч орон бүс нутгийн тогтвортой байдалд ашигтай явдал хийхийг хүсэж байна, харин түүний эсрэгээр биш, тэр нь хэн д ч ашиггүй гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |