![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганд оролцож байгаа Хятадын Усан ашиглалтын яамны сайд Чэнь Лэй 16-нд хэлэхдээ, энэ жил Хятад услын ус цаг уурын нөхцөл байдал харьцангуй тааруу байгаа болохоор бид хамгийн таагүй нөхцөл байдлыг харгалзан, томоохон цар хэмжээтэй гай гамшиг үүсэхээс сэргийлэх бэлтгэлээ хийх болно. Тиймээс энэ онд үүсэж болзошгүй үер ус, ган гачиг, далайн хар салхи зэрэг гай гамшгийг ялан давж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Эль Нино үзэгдэл дууссаны дараа тухайн онд байгалийн томоохон гай гамшиг үүсдэг. Анхны хэмжилт ажиглалтаар энэ онд Хятадын өмнөд умард нутгаар ихээхэн хэмжээний үер усны гамшиг үүсэж, хэсэг нутгаар гандах бөгөөд далайн хар салхины тоо, эрч зэрэг нь нэмэгдэж болзошгүй. Тиймээс энэ жилийн үер уснаас сэргийлэх ажил одоогоос 10 өдрийн өмнө эхэлсэн нь өнгөрсөн жилүүдийнхээс 1-2-р урьдчилсан. Сэргийлэлтийн ажил өнөө эмх цэгцтэй явагдаж байна. Бид иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталж, гамшгийн хохирлыг боломжийн хирээр буруулахын тулд чармайн ажиллах болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |