|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-р сарын 24-нд урилгаар Хайнань мужийн Бө-Аод болох Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны хуралд оролцож, илтгэл тавина гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан өнөөдөр мэдэгдэв.
Лань Цанжян мөрөн- Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын анхдугаар хуралд оролцох Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянмар зэрэг Меконг мөрний таван орны удирдагчид, Балбын ерөнхий сайд Кадга Оли, Литвийн ерөнхий сайд Алгирдас Буткевичюс, Бельгийн ерөнхий сайд Чарлес Мичел, Индонезийн дэд ерөнхийлөгч Юсуф Калла, БНСУ-ын дэд ерөнхий сайд Ёо Ил Хо, ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркажи Дворкович зэрэг гадаадын улс төрчид урилгаар энэ оны хуралд оролцох юм.
Ли Кэчяны урилгаар, Балбын ерөнхий сайд Кадга Оли, Бельгийн ерөнхий сайд Чарлес Мичел Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны хурал өндөрлөсний дараа Хятад улсад албан ёсны айлчлал хийх болно.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |