Жан Дэжян ардын төлөөлөгчдийн их хурлыг мэдээлсэн сэтгүүлчдийг эргэн үзлээ
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2016-03-17 18:55:29
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 15-ны үдээс хойш ардын их хурлын ордонд 12-дахь сонгуулийн БХТИХ-ын 4-р чуулганыг сурвалжилсан хэвлэл мэдээллийг байгууллагын хариуцлагатан, сэтгүүлчдийг эргэн үзэж чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэр хэлэхдээ, чуулганыг мэдээлэх ажил маш амжилттай болж, эерэг энергиэр дүүрэн байж, Хятадын дуу хоолойг уламжилж, баялаг агуулгатай, хэлбэр нь шинэчлэгдсэн байж, чуулган амжилттай болоход сайн сайхан уур амьсгал бий болгож өглөө гэжээ. Энэ уулзалтад Хятадын олон улсын радио, төв телевиз, төв радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага болон сэтгүүлчид оролцжээ. /Баатар орчуулав/
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл