• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Гамби дипломат харилцаагаа сэргээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-17 20:27:43

Хятадын гадаад харилцааны сайд Ван И болон Гамбийн гадаад харилцааны сайд Ненех Масдуалл—Гае 17-нд Бээжин хотноо "БНХАУ болон Гамбийн Исламын Бүгд Найрамдах Улстай дипломат хаицлаагаа сэргээх тухай хамтарсан тайлан"-д гарын үсэг зурснаар хоёр орон тус өдрөөс сайдын зэрэглэлийн дипломат харилцаагаа сэргээж эхэлсэн юм.

Хамтарсан тайланд, хоёр оны ард иргэдийн ашиг сонирхол, хүсэл мөрөөдлийн дагуу "НҮБ-ын дүрэм"-ийн зорилт, зарчим болон олон улсын хууль дүрмийн үндсэн дээр хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг урагш ахиулахын тулд тус өдрөөс эхлэн сайдын зэрэглэлийн дипломат харилцааг сэргээсэн гэжээ. Гамби нэг Хятад улсыг дэмждэг, Хятадын засгийн газар бол нийт Хятадыг төлөөлсөн цорын ганц хууль ёсны засгийн газар мөн бөгөөд Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе