|
|
||
"Азийн шинэ ирээдүй, шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдөл" уриан дор зохион байгуулсан Бө-аогийн Азийн чуулганы 2016 оны ээлжит хурал 22-нд Хайнань мужийн Бө-аод эхэллээ. Хуралд 62 улс орон газар нутгийн 2100 төлөөлөгч оролцож байна.
Бө-аогийн Азийн чуулганы нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн хэвлэлийн бага хуралд хандаж, 2016 оны ээлжит хуралд 88 удаагийн хэлэлцүүлэгтэй, үүнд нээлтийн ёслол, 51 удаагийн хэсгийн хэлэлцүүлэг, 15 удаагийн дугуй ширээний хурал, хурлын гол сэдвийн хүрээнд 5 удаагийн хүлээн авалт, аж ахуй эрхлэгчдийн 10 удаагийн уулзалт, телевизийн дэлгэцээр 6 удаагийн мэтгэлцээн зохион явуулах тухай танилцуулжээ.
Өдгөө Азийн эдийн засгийн салбарт шинэ бүтээмж, аж ахуй эрхлэх зэрэг нь хүмүүсийн ярианы гогцоо болжээ. Чуулганы энэ удаагийн хуралд 10 удаагийн хэлэлцүүлгээр аж ахуй эрхлэгчдийг уулзуулж, шинэ шинжлэх ухаан техник, тэргүүний аж үйлдвэр, шинээр хөгжиж буй аж ахуйн салбаруудад анхаарал хандуулна. Уламжлалт аж ахуй болон шинээр хөгжиж буй аж ахуйн салбарт толгойлж байгаа аж ахуйн нэгжийн эзэд нийт зочидтой амжилтад хүрсэн туршлагаа хуваалцаж, технологи болон тухайн салбарын цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.
Олон улсын үйлдвэрийн хүчний хамтын ажиллагааны асуудал бол энэ жилийн хурлын нэг чухал сэдэв юм.
Жөү Вэньжүны танилцуулснаар, энэ удаагийн хуралд өдгөө цагийн эдийн засгийн салбарын шинэ яриа хэлэлцээний гогцоог бүгдийг хамарсан байна.
Бө-аогийн Азийн чуулган бол засгийн газрын бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. 2001 онд байгуулагдсанаас хойш Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахаар хичээн ажиллаж, тус бүсийн эдийн засгийн тогтвортой хөгжилд оюун ухааны тус дэмжлэг хандаж байгаа юм.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |